Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан Г гэгчийг интерполоор шугамаар Хөх булант зараар эрэн сурвалжилж байсан билээ.

Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.