НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх эрхтэй байдаг. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авч байв.

Энэ хугацаанд 34,104 иргэн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг билээ.

Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгох журамтай байна.