Өөрт тохиолдсон зүйлээ бичиж над шиг олон эмэгтэйчүүд амьдралаа хайран алтан цагаа дэмий битгий үрээсэ гэж бодсондоо энэхүү захиаг бичиж сууна. Би өөрийгөө оройтож хүнтэй суусан гэж боддог. Ганц бие ажлаа хийгээд явж байхад хүн болгон л хүнтэй танилц, суу гэдэг байлаа. Нэг залуутай уулзаж эхлэв. Найз маань анх танилцуулж байсан юм. Тэгээд л удалгүй хүүхэдтэй болж ажлаасаа жирэмсний амралттай байх хугацаандаа дахиад л жирэмсэн болж 2дахь хүүхдээ төрүүлсэн юм. Энэ хооронд нөхөр гэж яваа тэр залуу байнга шахуу гадуур хонож бусад эмэгтэйчүүдтэй буудалд зугаацаж хонодог байсан юм. Би хэд хэдэн удаа газар дээр нь барьж байсан удаатай. Тэр дахиж хэзээ ч ингэхгүй чамаас би салахгүй гээд л байдаг байлаа. Би ч 2 хүүхдээ бодож уучилдаг байсан юм. Харин ажилдаа буцаж ороод удаагүй байтал бас л тэрхүү явдал нь давтагдаж надад баригдлаа. Тэгээд л хэдхэн сарын өмнө би хүүхдүүдээ авч салсан. Явдалтай эрчүүд хэзээ ч засардаггүй юм байна гэдэг үнэн юм. Энэ намайг уучилдаг юм чинь яасан ч яадаг юм гэж боддог бололтой. Бүүр цусанд шингэсэн тэр зүйл нь арилдаггүй юм байна. Миний хайран сайхан цаг хугацаа түүнтэй ингэж зууралдсан 3 жил энэ хугацаанд би ажлаа хийгээд албан тушаалаа ахиулаад явж байсан бол гэж бодохоос харамсаж байна. Засрах байх гэж итгэж явсан. Уйлан дуулан би ахиж ингэхгүй гэдэг ч худлаа байдаг юм байна. Одоо би 30 гарч яваа эмэгтэй ганц бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмж суугаадаа харамсаж л сууна. Гэлээ гээд өөрийгөө доромжлуулаад байж тэссэнгүй ээ.