Намайг Б гэдэг. 24 тэй энгийн 1 залуу. Ажил хийгээд л гэртээ хариад л амьдрал минь нэгэн хэвийн уйтгартай... Заа энэ ч яахав би гэдэг хүн хань ижилтэй болох гээд болдогийн бишээ.

Анх сургууль төгсөөд ажилд ороод 1 хүнтэй танилцлаа манай хөрш л дөө надаас 3 эгч. Тийм хөөрхөн сайхан хүүхэн биш л дээ. Гэхдээ явсаар байгаад би гэдэг хүн дасна гэдэг нь болчиж. 1 жил өнгөрлөө байдгаараа л байлаа... Ажил амьдрал минь жаахан дээшлээд ч байгаамуу би тушаал дэвшээд өөр газар ажиллахаар боллоо. Энэ мөчөөс авахуулаад одоог хүртэл 2 талд асуудалтай. Энд хүрээд ир гэхээр ирэхгүй гээд ер нь цаана л хэцүү ааш аршинтай хүн шиг санагдаад салая гээд 2 3 удаа оролдооод оролдоод болдогүй ээ...

Хамгийн гол би түүнд хайртай байгаад байдаг тэр ерөөсөө намайг гэхгүй байгаам шиг санагдаад болохгүйн найзууд маань ч гэсэн түүнийг ерөөсөө дэмжихгүй... Тэр намайг гэхээсээ илүү ар гэртээ анхаарал тавихийн гэж би шүүмжлэхийн.

Эмэгтэйчүүд ер нь ямар байдгийн бээ???  Эсвэл хүнд хайртай байгаад тэрийгээ хүлээгээд байдгийн болов уу? Миний бодлоор бол түүнийг энд шилжээд ирчих л юм бол бид 2 сайхан амьдрах юм шиг 1 тийм мэдрэмж надад байнга төрөөд байхийн.... Эндэх ажил нтр уул нь таньж мэддэг хүнээрээ асуулгаад түүнийг асуудалгүй шилжүүлээд өгье гээд байдаг түүнд хэлэхээр юу ч дуугарахгүй. Хүн шиг л сайхан амьдрмаар байдаг найз нөхөд минь ихэнх нь хань ижилтэй үр хүүхдтэй байгаад байхад би л ганцаараа мэдэхгүйм даа амьдрал хэтэрхий яараад байгаамуу гэхээр бас үгүй ээ одоо 24 гэхээр бас хэцүү??? би ер нь яах вэ??? ааа бас ээж аав гэрийнхэн охиноо амархан явуулахгүй нтр гээд байхаар нь муу эмээ минь очиж бэр нтрийн гуйгаад хадаг нтр.н авцийм... Ний нуугүй хэлэхэд би бүтэн өнчин 6 настай байхад минь өөд болсон. Эмээ дээрээ өссөн 2 дүүтэй айлын том хүү.

Эмээ минь өдий зэрэгт хүргэсэн ачтан...Амьд бурхан минь байгаан. Эмээ маань одоо нас сүүдэр өндөр гарсан хүн байдаг. Эмээгээ бас бодоод ач гучуудийг нь үзүүлчмээр байдаг одоо хэдий удаан наслааж дээ гэж бодохоор л амьдралд улам тэмүүлэх юм.