Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Салбар комиссуудыг Комиссын дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/146 дугаар тушаалаар байгуулсан билээ.