Саяхан Монгол Улсын нэгэн иргэн (андуураагүй бол Мөнх-Эрдэнэ гэсэн шиг санагдана) УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкинд мартаж орхисон нэг сая ам.долларынхаа тухай тайлбар хийхийг шаардсан байсан.

Үүнийг нь сонгууль дөхсөнтэй холбогдуулан улстөржиж байна гэсэн фейсбүүкийн “идэвхтэн бичигч”-дэд “Харин ч ирэх сонгуулиар зөв хүнийг сонгохын тулд одоо л улстөржиж, хэн нь хэн болохыг сануулж, хариуцлага тооцох нь чухал” гэж хариу илгээсэн дээрх залуутай санал нэгдэж байгаагаа энэхүү бичвэрээр уншигчдадаа хүргэж байна.

Ноён С.Баярцогт тухайн мэдээллийг үнэн бодитой болохыг хүлээн зөвшөөрч, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа сайн дураар татгалзсан нь манай улсын парламентын түүхэнд байгаагүй "эр зориг” байлаа. Гэвч тэрбээр оффшор дансныхаа мэдүүлэгт China Mongolia гэж бичсэнээ тодорхой тайлбарлаагүй бөгөөд Швейцарьт төвтэй Хятадын салбар болох "Бээжин паlас капитап лимитед” банкинд 1600 гаруй евро (монгол төгрөгөөр гурван сая орчим)-г хадгалуулж байгаагаа харин давхар нотолсон байдаг. Түүнээс гадна Сангийн сайдын албыг хашиж байхдаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, манай эдийн засагчдын тайлбарлаж байгаачлан Монгол Улсад ямар ч ашиггүй баримт бичгийг баталгаажуулсан нь түүний хийсэн томоохон "нүгэл”-ийн нэг болж түүхэнд тэмдэглэгдэх биз.

УИХ-ЫН гишүүд дотроо арай гайгүй эх оронч сэтгэлтэйд тооцогддог “босоо” С.Ганбаатар түүнийг халз мэтгэлцээнд дуудаж ярилцах үеэр мань С.Баярцогт фэнг-шү сонирхогчийг байтугай математикийн ухаанд нэлээд суралцчихсан, ажил амьдралын туршлагатай нэгнийг ч ангайлгасан сонирхолтой мөртлөө дэлхийд ч байхгүй аргачлал гаргаж ирсэн нь өнөөх алдарт 20 мянган хувьсагчтай тооцоолол юм. “Оюутолгойн гэрээ Монголд ямар ч эрсдэлгүй. Бид (бид ч юу байхав. Мань хүн өөртэйгөө хэн нэгнийг хамаатуулах л гэсэн арга) энэхүү эдийн засгийн модеlийг 50 орчим өгөгдөхүүнтэйгээр 80 жилийн хугацаатай тооцоолж гаргасан юм. Үүний хувьсагч нь л гэхэд 20 мянга шүү дээ” гэж халз мэтгэлцээний үеэр С.Баярцогт бахархан гайхуулж байв даа.

Мань мэтийн ганц хоёр X (икс)-тэй тэгшитгэл ч бодож чад;аггүй хүмүүст бол чихний бөглөө, нүдний алдас болоод л өнгөрсөн хэрэг. Гэтэл бас ч тоог наана цаана нь оруулаад “өнхрүүлж тоглодог” хүмүүс байна л даа. Тэдний хэлж байгаагаар ийм олон мянган хувьсагчтай тоо гэж байдаггүй бололтой юм. Тухайлбап, УИХ-ын дарга З.Энхболд (энэ мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүн) "Энэ бол яруу найргаар уянгын халил. Иймэрхүү тооцоололд нөлөөлөх мянган хүчин зүйл байж болох юм. Түүнээс биш 20 мянган хувьсагчтай тоо гэж юу байхав дээ” гэж нүдээ жоонийлгон доогтой нь аргагүй инээж байсныг уншигчид харсан байх.

Цагтаа Монгол Улсын эдийн засгийг залан чиглүүлж, тооцоолон бодожявсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Ийм эдийн засагтай орон гэж хаана ч байдаггүй юм. АНУ-ын том эдийн засгийг бүхэлд нь тооцохдоо 160 орчим хувьсагч л ашигладаг гээд бод. Гэтэл Монголд миний тооцоолж гаргасан “Мон-3” гэдэг 100 хувьсагчтай тооцооллыг л одоо ч ашигласаар байгаа” гээд С.Баярцогт гишүүний дээрх итгэл үнэмшилгүй, зөвхөн С.Ганбаатарыг давж, цаана нь унах гэсэн болчимгүй тайлбарын талаар үзэл бодлоо хуваалцсан байдаг. Тодруулбал, энэхүү тайлбарыг математик гадарладаг хүмүүс сонсоод Сангийн сайд (тухайн үед хашиж байсан алба нь) С.Баярцогт галзуурсан байх гэж бодоод өнгөрч магадгүй. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид түүнийг шоолоод зогсохгүй монголчуудаар юу ч гэж донгосуулж болох юм байна хэмээн бодох вий дээ гэж сэтгэл зовнин өгүүлсэн байдаг.

Ийм л хүнээр төрийн жолоог барилцуулж, түмний амьдрапыг заалгаж байна гээд бодчих, та минь. Тиймээс л бичвэрийн эхэнд өгүүлсэн сонгогч залуугийн хариуцлага нэхэж, улстөржиж байгааг бид дэмжиж, бас сонголтоо "харамлах” эрхээ эдлэх ёстой болж байна. Дөрвөн жилд ганц олдох алтан боломж шүү дээ, бидний хувьд.

 

Д.МӨНХЖАРГАЛ

/МОНГОЛЫН ҮНЭН сонин/