-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ҮЛ ОЙШООСООР БАЙХ УУ-

“Энержи Ресурс” компанийн толгой компани болох Кайманы арлын “Mongolian Mining Corporation” энэ сарын 29-нд төлөх ёстой 600 сая ам.долларын бондын хүү болох 26.6 сая ам.долларын эргэн төлөлтөө хугацаанд нь төлөх санхүүгийн чадамжгүй болсон гэдгээ албан ёсоор зарлаад байна. Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлж буйгаар “BNP Paribas Hong Kong”, “BNP Paribas Singapore branch”, “ICBC Industrial and Commercial Bank Of China” гэсэн хөрөнгө оруулагчид нь өнөөдрийн байдлаар “Mongolian Mining Corporation”-д хандан ямар нэг шаардлага, эргэн төлөлтийн хатуу сануулга хүргүүлээгүй байгаа юм. Үүнийг “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал ч бататгаж байна.
Тиймээс гадаадад анх удаагаа бие даан хувьцаа гаргаж байсан онцлогтой дотоодын “Mongolian Mining Corporation” хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийж, төлбөр барагдуулах хугацааг сунгах нэмэлт гэрээ хийх эхний хувилбараа гаргаад байгаа аж. Мөн компанийн зүгээс үйл ажиллагааны буруутай байдлаас үүдэн санхүүгийн чадамжгүй болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд Хятадын гангийн үйлдвэр коксжих нүүрсний хэрэглээгээ бууруулсантай холбоотой гэж зарлалаа. Гэхдээ нэг тодорхой зүйл байгаа нь Хятадын коксжих нүүрсний эрэлтийн бууралтаас үүдсэн гадаад шалтгаанаас гадна дотоодын Тавантолгойн асуудал тус компанийн хувьд “толгойн өвчин” болоод байна.

 

 

1. “ММС” хувь заяа Тавантолгойгоос хараат гэдэг нь тодорхой байсан уу

“Mongolian Mining Corporation” компанийн мэдээлж байснаар 2013 онд 75.9 сая орчим ам.долларын ашигтай гарч байсан борлуулалт 2014 онд долоон сая ам.долларын алдагдал болж буурсан байгаа юм. Тухайн үед коксжих нүүрсний үнэ буурч байсан бөгөөд зах зээлийн байдал энэ компанийн алдагдлыг улам бүр өсгөж байсан гэх тодорхой шалтгаантай. Үүнээс гадна борлуулалтын графикийн дээд цэгтээ 500 гаруй сая ам.долларын орлоготой байсан тус компанийн орлого буурч, гэрээгээр хүлээсэн зардал тогтмол гарч байсан нь компанийн санхүүгийн тайлан хасахтай гарах өндөр магадлалтайг илэрхийлж байсан юм.

Дүгнэлтийн хэдхэн хэсгээс харахад, “Mongolian Mining Corporation”-ийн хувьд Тавантолгойн ордыг ашиглах нь санхүүгийн дарамтаас гарах маш том боломж байсан нь харагдах бөгөөд үүний сацуу тус компани бодитоор төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй гэдгийг ч дурджээ.

Ямартай ч, хөрөнгө оруулалтын гэрээний заалтаас харахад “Энержи Ресурс” нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компани амлаж байгаа дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд буюу нийт 60 жилийн турш цувуулсан хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцаан хийх боломжийг өөрсдөдөө өгөх боломжтой гэрээ бэлдсэн байгаа юм.

Яг ийм л заалттай гэрээ бидний анхаарлаас гадуур Засгийн газартай хийгдэх гэж байсан. Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд гацааж, ард түмний эрх ашигт үйлчлэх, улсын эрх ашигт нийцсэн эсэхийг дүгнүүлсэн нь тэгвэл буруу биш байжээ. Дээр дурдагдсанаас гадна, иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны асуудалд ч энд хөндөгдөхгүй байх аргагүй. Гэтэл ийм гэрээг зогсоосноороо эдийн засгийн алуурчин нэр зүүж, улс орноо нэг компанийн өрөнд тавиад туухаас аварсан УИХ-ын зарим гишүүд чичлүүлсээр байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээс сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн шалгаж, улсын эрх ашигт халдсан гэх үндэслэл, баримт, фактуудыг үл тоон “Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ…” хэмээн “шүлсээ залгих” нь байж болох хэрэг үү? Хэдий “Mongolian Mining Corporation” нь Монголын тэргүүлэх хэмжээний компани, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар хураамжаа төлдөг ч Хятадын “China Shenhua Energy”-тэй хамтран Монгол орны гол баялаг болсон “Тавантолгой”-г ажлын хэсгийн дүгнэлтэд бичигдсэнээр өрөнд өгөх нь зөв байсан гэж үү.

Хэдийгээр тоонууд “Mongolian Mining Corporation”-ийн эсрэг эргэж, тус компани зээлийн хүүгийн төлөлт хийх санхүүгийн чадамжгүй, дээр нь ирэх онд 600 сая ам.долларын бондын төлөлттэй байгаа ч энэ нь эх орноо, үндэсний аюулгүй байдлаараа дэнчин тавьж, ганцхан компанийн өрийг “тэглэх”-тэй тэнцэнэ гэж үү, эрхэм Ерөнхийлөгч өө.

Харин 2015 оны дөрөвдүгээр сард “Shenhua Group”-ийн охин компани болох “China Shenhua Energy”, Японы “Sumitomo” корпорац болон “Mongolian Mining Corporation” хамтран Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан байдаг. Хэрэв гэрээ батлагдвал хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийт таван улсын зах зээлд нүүрс экспортлох зорилготой байсан юм. Мөн дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний ордын 55 хувийг “Mongolian Mining Corporation” эзэмшихээр болсон гэх шуугиан нь тус компанийн алдагдал, борлуулалтын орлого буурсан зэрэг муу мэдээг түр намжааж, хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжсэн гэхэд болно. Энэ цагаас эхлэн тус компанийн ирээдүй Тавантолгой ордтой салшгүй холбоотой болж эргэсэн юм.

2. Яаруу бэлдсэн гэрээ “Mongolian Mining Corporation”-ийн байдлыг улам дордуулав

Хэдийгээр Тавантолгойн ордыг ашиглах нь дотоодын зах зээлд мөнгөн урсгал нэмэгдэх өгөөжтэй гэгддэг ч тус ордыг ашиглахаар бэлдсэн гэрээ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэх асуудлыг УИХ гаргаж тавьсан билээ. Ингэснээр Тавантолгойг ашиглах консерциум болоод Засгийн газар хоорондын хэлэлцээр тэг зогсолт хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэл олдохгүй, эцэстээ хэвлэлийн бай, тэмцлийн цөм болж хувираад байна.
Харин энэ асуудлаар удтал байр сууриа илэрхийлээгүй байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “тулааны” аль талд байгаа вэ, гэдгээ өчигдөр илэрхий болгож, санал бодлоо илэрхийллээ. Тэрээр улс орны өмнө тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн ярилцахдаа мэргэжлийн сэтгүүлчдийг бус “Фэйсбүүк”, “Твиттер” идэвхтэй хөтөлдөг иргэдийг цуглуулж мэдээлэл өгсөн юм. Мөн дээрх нийгмийн сүлжээний хуудсуудаар дамжуулан өөрийн байр суурийг дамжууллаа. Энэ үеэрээ ноён Ерөнхийлөгч,

-Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу? гэх асуултад
….Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, Монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… гэж хариулсан бол

Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ? гэсэн асуултад
-Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэрэнд нь Монголын хүссэн компани болгон таардаггүй. Гаднаас орж ирсэн сайн компанийг ч сонгохгүй байна. Өөр яах юм бэ? гэж хариулжээ.

Түүнийхээр бол “Энержи Ресурс” болон Хятадын төрийн өмчийн “China Shenhua Energy” компани нь тодорхой шалгуурыг нь хангасан юм байж. Мөн 60 гаруй мянган хүн ажлын байртай болж, бидний өнөөдөр авч байгаа цалин пүнлүү нэмэгдэх ёстой байжээ.

Гэхдээ олон сэтгүүлч түүний уулзалтад уригдаагүй тул хөрөнгө оруулагчаар шалгарсан “Энержи Ресурс” түүний толгой компани болох “Mongolian Mining Corporation”-ийн өр хэрхэх, хөрөнгө оруулах эдийн засгийн чадамж байгаа эсэх, Тавантолгой бүхлээрээ өрийн барьцаанд очих үндэслэл зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээс иш татаж асуусангүй. Зүгээр л “…Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ…” гэх түүний үгийг жиргэж байцгаав. Мөн гэрээ батлагдсанаар Монголд орж ирэх гээд байгаа дөрвөн тэрбум ам.доллар хэзээ, ямар давтамжаар орж ирэхийг хэн ч сонирхсонгүй. Магадгүй энэ талаар гэрээн дээр нарийн ширийн тусгаагүй тул Ерөнхийлөгч ч хариулж чадахгүй байсан ч байж магад.
Гэвч, анхнаасаа энэ гэрээ улс орны эрх ашигт нийцсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч нь хүртэл “шүлсээ залгиад” өнгөрөх байсан гэж үү.

3. “Mongolian Mining Corporation” барианд оролгүй бүдэрсэн нь хэний буруу вэ

“Өөрөө унасан хүүхэд уйл­даггүй” гэдэг. Үүн шиг хэт нэг талын эрх ашгийг шингээсэн гэрээ боловсруулсан “ял”-д унаж, өр төлбөртөө баригдсан “Mongolian Mining Corporation”-д уйлах эрх байхгүй. Учир нь, нэгдүгээрт тендер шалгаруулалт хууль бус явагдсан гэх эхний үндэслэл байна.
Тиймээс энэ болон бусад анхаарал татсан гэрээний заалтуудыг УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан сийрүүлье.

Дүгнэлтийн 87-88-р тал юу “хэлэв”…

Засгийн газар 2010 онд Тавантолгойн нүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан байгаа юм. Гэтэл үүнд оролцоогүй “Энержи Ресурс Корпорац”, түүний охин компани болох “Энержи Ресурс” компанийг шалгаруулсан байна. Гэтэл үүнд өнөөдрийг хүртэл Засгийн газар болоод мега төслүүдийг хариуцаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан хариу өгөөгүй байна.

Мөн энэ нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс Корпорац” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “China Shenhua Energy” нь гадаадын хуулийн этгээд тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орно гэсэн дүгнэлт байна.

“Mongolian Mining Corporation”-ийн одоогийн үүсээд байгаа санхүүгийн эрсдэлийг ч УИХ-ын гишүүд урьдаас харж, Тавантолгойд ашиглаж болзошгүй гэх дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал, “Энержи Ресурс Корпорац”-ын хувьцаа нь толгой компанийнхаа өрийн барьцаанд байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ, гэвэл санхүүгийн хүнд байдалд орсон “Mongolian Mining Corporation” Тавантолгойн ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой болох байсан гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, 16.16-т бичигдсэнээр “”Энержи Ресурс” нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх ашиг сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж” гэсэн үг. Гэтэл хэрэв, Засгийн газар энэ боломжийг Эрдэнэс Тавантолгойд зөвшөөрсөн тохиолдолд Эрдэнэс Тавантолгой өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломж ч байгаа гэдгийг дүгнэлтэд дурдсан байна.

Дүгнэлтийн хэдхэн хэсгээс харахад, “Mongolian Mining Corporation”-ийн хувьд Тавантолгойн ордыг ашиглах нь санхүүгийн дарамтаас гарах маш том боломж байсан нь харагдах бөгөөд үүний сацуу тус компани бодитоор төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадваргүй гэдгийг ч дурджээ.

Ямартай ч, хөрөнгө оруулалтын гэрээний заалтаас харахад “Энержи Ресурс” нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компани амлаж байгаа дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд буюу нийт 60 жилийн турш цувуулсан хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцаан хийх боломжийг өөрсдөдөө өгөх боломжтой гэрээ бэлдсэн байгаа юм.

Яг ийм л заалттай гэрээ бидний анхаарлаас гадуур Засгийн газартай хийгдэх гэж байсан. Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд гацааж, ард түмний эрх ашигт үйлчлэх, улсын эрх ашигт нийцсэн эсэхийг дүгнүүлсэн нь тэгвэл буруу биш байжээ. Дээр дурдагдсанаас гадна, иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны асуудалд ч энд хөндөгдөхгүй байх аргагүй. Гэтэл ийм гэрээг зогсоосноороо эдийн засгийн алуурчин нэр зүүж, улс орноо нэг компанийн өрөнд тавиад туухаас аварсан УИХ-ын зарим гишүүн чичлүүлсээр байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээс сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн шалгаж, улсын эрх ашигт халдсан гэх үндэслэл, баримт, фактуудыг үл тоон “Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ…” хэмээн “шүлсээ залгих” нь байж болох хэрэг үү? Хэдий “Mongolian Mining Corporation”-ний дийлэнх хувьцааг Монголын тэргүүлэх хэмжээний компаниуд эзэмшиж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар хураамжаа төлдөг ч Хятадын “China Shenhua Energy”-тэй хамтран Монгол орны гол баялаг болсон “Тавантолгой”-г ажлын хэсгийн дүгнэлтэд бичигдсэнээр өрөнд өгөх нь зөв байсан гэж үү.
Хэдийгээр Монголын гэж тодотгоод байгаа “Mongolian Mining Corporation”-ийн эсрэг тоонууд эргэж, тус компани зээлийн хүүгийн төлөлт хийх санхүүгийн чадамжгүй, дээр нь ирэх онд 600 сая ам.долларын бондын төлөлттэй байгаа ч энэ нь эх орноо, үндэсний аюулгүй байдлаараа дэнчин тавьж, ганцхан компанийн өрийг “тэглэх”-тэй тэнцэнэ гэж үү, эрхэм Ерөнхийлөгч өө.


Эх сурвалж: www.assa.mn