Нэгэн эмэгтэй 12 жил гадаад ажиллаж, амьдарч эх орондоо ирж амарч явахад гэнэт охины бие нь муудаж эмнэлэгээс эмнэлгийн хооронд явсаар байтал өвчтэй хүүхэд байтугай эрүүл эх өөрөө өвдсөнөө хэлж манай улсын эмч, сувилагч нар үзлэг, эмчилгээ, шинжилгээ үзүүлэх, авах бус зөвхөн “Шилжүүлгийн бичиг” хийж өгдөг ажилтайг гайхан өнөөдрийн эрүүл мэндийн салбарын дүр зургийг бие сэтгэлээрээ мэдэрсэн тэрээр сэтгэлээ дэлгэсэн юм.

Тэрээр түргэн дуудахад ирж үзээд охиноо дүүрэгт үзүүл гэснээс эхлээд эмнэлэгээс эмнэлэг дамжиж явсаар эргээд дүүргийн эмнэлэгт ирсэн байна. Энэ хооронд охиноо эмчилж авах бус харин ч хүндрүүлж охины бие улам муудаж, хөл дээрээ ч зогсож чадахгүй болж айдас, түгшүүрт автаж явсан байна.

Ингээд арга ядсан эх, хүмүүсийн зөвөлгөөний дагуу хүүхдийн хувийн Баянгол эмнэлэгт үзүүлэхэд дусал залгаж, хордлогыг нь тайлжээ.

Хувийн эмнэлэг “зөвхөн” хүүхэд чагнаад л 35.000 төгрөг авна. Бүх эм тариагаа эмнэлгийнх нь эмийн сангаас худалдаж авдаг гэдгийг хэлсэн юм. Мөн дусал залгахдаа 8.000 төгрөг нэмж хураан авна. Өндөгний цус, биохимийн шинжилгээ өгөхөд л 50.000 төгрөг төлнө.

Манай иргэдийн дунд энэ хэмжээний мөнгө төлж хувийн эмнэлэгээр явах иргэд “тун” цөөн. Эцэг, эхчүүд үр хүүхдээ өвдөхөд юугаа ч өгөхөд бэлэн байдаг. Үүнийг ашиглаж, та үзүүлж болно, мөнгөггүй бол боломжгүй гэж хаалгаа хаах эмнэлгүүдэд цензур, бодлого, зохицуулалт шаардлагатай байгааг энэхүү эхийн туулсан хэд хоногийн дүр зураг харуулж байна. Улсын эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрч, ор нь хүрэлцэхгүй кордоорт байрлан хүүхдээ орилуулан, тэврэн дарааллаа хүлээх цаг одоо ирж байна. Гэтэл үүнд зохицуулалт хийгдэх цаг үгүйлэгдсээр байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын сайд, дарга, төрийн түшээд нүдэн балай, чихэн дүлий явсаар байна. Хувийн, Улсын эмнэлгийн ачааллыг тэнцэржүүлэхэд хувийн эмэнэлэгт төсөв суулгаж, төрөөс олгогдох төгрөг, мөнгөнд хуваарилалт хийгдвэл эмнэлгийн хүрэлцээгүй, эмч нарын чадвар гологдохгүй болох нь лавтай. Чадвартай, мэдлэгтэй, мэргэжлийн эмч, сувилагч нар нь улсын эмнэлэгээс гарч хувийн эмнэлэг, эсвэл өөрийн гэсэн эмнэлэг байгууллан гарсаар байна.

Улсын эмнэлгийн хийдэг ажил ердөө тийшээ оч гэх “шилжүүлгийн бичиг” өгөн, авсаар “онош нь” тодорхой болтол явуулдаг ажил. Муухайн биетэй, нимгэн хэтэвчтэй хүн эмнэлэгээс эмнэлгийн хооронд явсаар таалал төгсөх энүүхэнд болсон цаг хугацаа гэж үү. Өндөр өртөгтэй хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн өндөр төлбөрөөрөө ялгарахаас үйлчилгээ нь ялгагдах юм алга гэдгийг дурдсан юм. Өндөр, өндөр байшин баригдаж, үнэтэй том машин унасанаараа улс орон хөгждөггүйг гэдгийг сануулсаар байна.

М.Буянжаргал