Монгол Улсын нийс-лэл Улаанбаатар хотод өнөөдөр 1000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нэгдүгээр зэрэглэлийнх нь ердөө 190. Үлдсэн нь хоёрдугаар зэрэглэлтэй. Гэхдээ эмийн сангийн хүртээмж харилцан адилгүй байгаа юм. Эм бол онцгой бараа. Гэтэл үүнийг ямар ч хараа хяналтгүй олгодог эмийн сан нийслэлд цөөнгүй байна.

Ялангуяа гэр хороололд. Эмийн санчдын талаас илүү нь залуу бөгөөд худалдаж буй эмийнхээ тухай мэдлэг хомс байна. Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар тогтоолоор шинэчлэн батал-сан байдаг. Энэ стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Эмийн сан-гийн зохистой дадал”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн ту-хай” хууль, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 132 дугаар тушаал зэрэг холбогдох эрх зүйн баримт бичигт орсон өөрчлөлтийг үндэслэн Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, “Эрүүл мэндийн хөгжил” хөтөлбөрийн гурав-дугаар хэсгийн “Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хүрээнд дахин хянаж, шинэ-чилжээ. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 67 дугаар тушаалаар Эмийн чиглэлээр мөрдөж буй стандартуудыг ДЭМБ-ын зөвлөмж болгож буй “Зохистой дадал”-д нийцүүлэх зорилгоор ажлын хэсэг гарч анхны төслийг боловсруулан ажилласан байна. Эмийн сангийн стандартын төсөлд ажлын хэсэг бүх аймгийн болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлэн саналыг нь тусгажээ. Сүүлд баталсан стандартаар 
•    Энэ стандартыг эмийн санг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд шалгуур үзүүлэлт болгон ашиглах
•    Клиникийн эм зүйн тусламж үйлчилгээ гэдэг тодорхойлолтыг нэмэлтээр оруулах
•    Аймгийн төвийн эмийн сангийн эрхлэгч нь тухайн орон нутагтаа оршин суудаг байх
•    Эмнэлгийн эмийн санг эм зүйн албаны менежмент, клиникийн эм зүйн чиглэлээр мэргэшсэн эм зүйч удирдах
•    Эмийн сангийн үйлчил-гээний танхим нь жороор болон жоргүй олгох эмээр үйлчлэх хэсэгтэй байх
•    Эмийн сангийн өрөө тасалгааг холбох коридор, шат нь нэг метрээс багагүй өргөнтэй байх ба энэ зайнд ямар нэг шүүгээ, тавиур тавиагүй байх
•    Эмийн сангууд үйл ажиллагааныхаа тайлангаа ирүүлж байхаар тусгасан байна. 
Харамсалтай нь, дээр дурдсан олон заалтаас өнөөдөр бодитоор хэрэгжиж байгаа нь тун цөөхөн. Улсдаа томоохонд тооцогдох “Монос”, “Ази фарм”, “Тавин ус”, “Монгол эм импекс концерн”, “Хүрмэн” гэх мэт цөөн тооны эмийн сан л стандартад арай дөхжээ. Гэхдээ бас төгс биш. Учир дутагдалтай зүйл олон бий. Наад зах нь гэр хороололтой ойр байрлах салбаруудынх нь байрны стандарт огт хангагдаагүй. Эмчийн бичиж өгсөн жорыг үл харгалзан үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр эм олгодог гэх мэт зөрчил байнга гардаг байна. “Жижиг” гэх тодотголтой байшин, орцны булан тохойд байрлах эмийн сантай бол бүр ч ярих хэрэггүй. Тэнд наанадаж эмчийн бичиж өгсөн жорыг гүйцэд уншиж чадахгүй эмийн санч ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн авах эмийг андуурах тохиолдол ч гарлаа. Дээрээс нь үйл ажиллагаа явуулж буй байранд “Эмийн сан” гэхээс өөр тодорхой хаяггүй гэх мэт зөрчил олон байна. Ерөөсөө өнөөгийн нийгэмд эм, эмийн бүтээгдэхүүн нь цэвэр биз-несийн чиг хандлагатай болоод уджээ. Ашиг л олж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр хандагсад ч байх аж. 

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж, хяналт, төлөвлөлт, эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар ийн ярьсан байна. 
-Эмийн сангийн үйл ажиллагааны зөвшөөр-лийг танай газраас олгодог. Он гарснаас хойш хэчнээн эмийн санд зөвшөөрөл олгосон бэ?
-Одоогийн байдлаар манай газраас тусгай зөв-шөөрөл авсан 990 эмийн сан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Үүн дотроос I зэрэглэлийнх нь 189, II зэрэглэлийнх 801 байна. Он гарсаар 97 эмийн санд тусгай зөвшөөрөл олгосон. Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт ор-сонтой холбоотойгоор хаана эмнэлэг, эмийн сан барих шаардлагатайг судалж, хэ-рэгцээг нь тодорхойлсны дараа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.
-5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандарт хэрэгжиж байгаа юу?
-Эмийн сангийн стандар-тыг 2015 онд шинэчилсэн. 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандартыг одоо мөрдөхгүй байгаа. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэг-лэгчийн төлөө газраас дээрх стандартыг “Өрсөлдөөний тухай хуулийн 2-3 заалт зөрчиж, нэг байгууллагад давуу эрх олгож байгаа уч-раас хас” гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөө-рөмжтэй, мэргэжлийн хүнтэй бол эмийн сан ажиллуулж болно. Гэхдээ хотын захын гэр хороололд эмийн сан ба-рихыг илүү дэмжиж байгаа.
-Эмийн сангууд иргэдэд дэлгүүр шиг үйлчилдэг. Антибиотикийг чихэр шиг зардаг. Тэнд ямар ч хяналт алга. Үүнд ямар шаардлага тавьдаг юм бол?
-Эмийн санд тавих нийт-лэг шаардлага MNS5260 2015 стандартыг дагаж мөрдсөн бол асуудалгүй. Уг стандартад тоног төхөөрөмжийн чанар, үйл-чилгээний талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, нийтэд үйлчилж буй II зэрэглэлийн эмийн санд 1-2 эмзүйч, эм найруулагч байх ёстой ба эмийн сангийн талбайн хэмжээ 24 ам.метрээс дээш байхаар тусгасан. 
Албаны хүн ийн ярилаа. Дүрэм журам, стандарт зэргийг сөхөөд үзэхээр ихэвчлэн гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг шиг жижиг эмийн сангууд дээр зөрчил илэрдэг. Харин тэдгээр нь хаанаас, ямар арга замаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нь тодорхойгүй. Ядаж л тогтсон нэр алга. Тэр дун-даа бас эмүүд нь бусад эмийн сангаас арай хямд. Хямд байгаагийн шалтгаан нь хадгалалтын горим ал-дагдсан байх магадлал өндөр. Эмийн сангийн байрны стандарт 24 метр квадратаас дээш байх ёстой атал гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангууд үүнээс жижигхэн байранд эм худалдаалж бай-гаа ч үүнийг тоодог хүн алга. 
Зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг гурван эмийн санд нэг ижил төрлийн эм гурван өөр үнэтэй байх нь энүүхэнд. Бас эмийн санчдын мэдлэг ч эрс тэс ялгаатай байдаг нь гайхмаар. Онцгой барааг онцгүй байдлаар хадгалж, дур мэдэн олгодог эмийн сангуудыг цэгцлэхгүй бол эргээд үйлчлүүлэгч хохирогч болж үлддэг муухай зуршил тогтох нь.

Эмийн үнэ дээр хэн хяналт тавих вэ
Дээр цухас дурдсан зүйлийг энд арай дэлгэрэнгүй маягаар сийрүүлье. Нийс-лэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад эм, тариа, витамин, эмийн бүтээгдэхүүний үнэ харил-цан адилгүй өөр байдаг нь гайхалтай. Уг нь яг л адилхан эм. Тухайлбал, “Монос”-оос үйлдвэрлэсэн “Витагрип” нэртэй ханиадны эсрэг үйлчилгээтэй ча-царганатай цай байна. Байршлаасаа шалтгаалаад үнэ нь өөр байгаа юм. Орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг эмийн санд дээр бүтээгдэхүүн арай илүү үнэтэй. Харин гэр хороололд байх эмийн санд арай хямд байх жишээтэй. Тэр ч бүү хэл Витамин С-гийн уусмал зэргэлдээ хоёр эмийн санд харилцан адилгүй үнэтэй зарж байх юм. Эхний эмийн санд 750 төгрөг гэв. Хоёр дахь эмийн санд орвол 250 төгрөгөөр илүү нэмэгдэлтэй байна. Яагаад ийм байгааг асуувал үйлдвэрлэсэн сар нь өөр гэж тайлбарлалаа. Бас л сонин тайлбар шүү. Түүнчлэн эмнэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эм авбал бараг хоёр дахин илүү үнээр худалдаж авч байгаа юм. Зүгээр л бидний өдөр тутамд хэрэглэдэг дархлаа сайжруулах витамин дээр жишээ авахад ийм байна. Мөн яг ижил төрлийн өвчин намдаах лааг эмийн сангууд 200-700 төгрөгийн зөрүүтэй зарсаар. Үүнээс үзэхэд эмийн сангуудын үнийн бодлогыг ч төрөөс зохицуулж, тодорхой түвшинд барих хэрэгтэй аж. 
Жич: Удахгүй шинээр томилогдох Эрүүл мэндийн сайд дээрх асуудалд ан-хаарлаа хандуулаасай. Эм, эмийн бүтээгдэхүүний үнэд бодлогоор зохицуулалт хийж нөлөөлөхийг хүсье. Хэдийгээр эмийн сангууд хувийн хэвшлийнх ч гэлээ төрөөс бодлогыг нь зохицуулалхгүй бол хэзээ нэг өдөр монголчууд чанартай сайн эмийг худалдан авах чадваргүй болох дээрээ тулна. Өнөөдөр ч ийм л байна. Сайн гэсэн эм бүхэн үнэтэй байх бөгөөд иргэд хэтэвчин дэх хэдэн төгрөгтөө баригдан хямд эмийг сонгож хий дэмий эрүүл мэндээ хордуулсаар байгаад анхаа-рал хандуулаарай.

Үндэсний шуудан сонин