Өмнөд Солонгост бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын 07-нд Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн билээ.

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан юм. Тэгвэл  шалгагдагч Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүсжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт албан ёсоор хариуг нь ирүүлээгүй байгаа юм байна.