Монголын Пауэрлифтингийн Хүчний Холбооноос 2019 оны RAW Пауэрлифтингийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээ энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 25 байгууллагын 100 гаруй тамирчид оролцжээ.

Монгол Улсын шилдэг тамирчид оролцсон тус тэмцээний бүх жингийн аварга буюу абсолют аваргаар “Даншиг Групп”-ын тамирчин Монголын “Халк” хэмээн нэрлэгддэг Х.Угтахбаяр тодорчээ.

Тэрбээр штангтай суултаар 385 кг өргөж Монголын шинэ рекордыг тогтоосон бол штангтай шахалтаар 235, штангтай таталтаар 302.5 буюу нийлбэр дүнгээр 922.5кг өргөсөн амжилтаар Монголын хэрэглэлгүй RAW пауэрлифтингийн бүх жингийн нийлбэрийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Ийнхүү Монголын “Халк” хэмээн нэрлэгддэг Х.Угтахбаяр энэ цагаас эхлэн Монгол Улсын рекордыг эзэмших нь ээ.