Нэрээ нууцалхыг хүсслээ: энийг нөхөр ч уншиж байгаа учир хүмүүсийн сэтгэгдэлээс өөрийнхөө зөв байна уу үгүй юу гэдгийг бусдын нүдээр нэг хараг гэсэн юм.

Би 30тай нэг охинтой, нөхөр өмнө нь амьдралтай байсан салаад нилээд хугацаа өнгөрсөн байсан хойно нь учраад хайрлаад суусан.

Суугаад 4 жил болжээ. Энэ хугацаанд хүүхний асуудал бишгүй гарч ёстой нялх охиноо тэвэрч уйлаад л туулсан. Төрөөд таргалсанаас болж сэтгэлээр ч их унасан. Маш их хичээж 84кг-аас 66 хүрсэн. Саяханаас нөхөр бие өвдлөө гээд гэртээ хэсэг байх болсон. Мэдээж би ваксаас авхуулаад, үнэртэн, сүүл, чих... гээд л залуу хүмүүс гоё байх гэж хичээсэн ч харилцаа өөрчлөгдөхгүй намайг энхрийлэх бүү хэл бараг хүрэх нь ч цөөрсөөр өчигдөр" хийх хүсэл төрөхгүй байхад би яахын" гэсэн үг сонсоод сэтгэл хоосроод явчихсан. Нээх сэтгэлгүй хүнд тоогдох гэж ядах өөртөө ой гутсан.

Уг нь миний нөхөртөө үнэнч байж хайралдаг сэтгэлэээс минь болж надад дуралсан, одоо ч хайртай гэдэг эрчүүд байдаг. Би нэг удаа ч хуурч үзээгүй миний үнэ цэнэ ямарч хэрэггүй байсныг ойлгосон. Маш олон зүйлийг хассаж бичлээ. Охиноо бодоод энэ хүнийг тэвчээд явах байх.

Гэхдээ захын янханд мөнгө зарж унтаж хэвтэж, биеэ үнэлэгч охидтой гуйж ирээд харилцаа үүсгэдэг хүнд миний үнэнч хайрлах сэтгэл, хичээж өөрчлөгдсөн бие ямарч үнэ цэнэгүй байхад би өнөөдөр яаж байх ёстойгоо ойлгохоо байлаа. Эргэн тойронд миний нөхөрт дуртай хүн нэг ч байдаггүй ч би өмөөрч хамгаалж ирсэн. Өөрийгөө маш их үзэн ядаж байна