Сайн байна уу? Заавал нийтлээд өгөөрэй! Би 21н настай. Найз залуутайгаа анх танилцаад 2 жил үерхээд 1 жил шахуу болж байна. Асуудал юу байна вэ? гэхээр тэр минь их олон найзтай байнга л орж гарч шоуддаг түүнийхээ хэрээр олон ч удаа эмэгтэй хүнтэй орооцолдож байсан.

Шимүүлж ирээд 3 ч удаа баригдаж байсан. Би их хайртай болчихсон байдаг. Орхих гэхээр болж өгдөггүй. Хамгийн гол нь саяхан би эмэгтэйчүүдийн эмнэлэг орж шинжилгээ өгөхөд хүний папилома вирус буюу бэлгийн үү гэх бэлгийн замын өвчин найз залуугаасаа авсан байсан. Энэ өвчин эдгэрдэг юм болов уу? Энэ өвчин тусаад эмчлүүлж байсан хүн байвал зөвөлгөө өгөөч би яг яах ёстой вэ?