Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 212 улс,  бүс нутагт 1.5 сая хүн коронавирусийн халдвар авснаас 88 405 хүн  нас барж, 339 731  хүн эдгэрч, 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

·         БНХАУ-д зөөвөрлөгдсөн 61 тохиолдол бүртгэгдсэн.

·         Самуэль улсад  коронавирусийн халдвар авсны нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

·         Их Британид нас баралт 938 бүртгэгдлээ. Ингэснээр Их Британид КОВИД-19-ын улмаас нас барсан хүний тоо  7000 давав. 

·         Франц улс энэ сарын 15 хүртэл тогтоосон хөл хориог сунгахаар болсон байна.

·         Туркийн ЭМЯ-ны мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4117 өвчлөл, 87 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

·         Япон улсад 500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнээс 144 тохиолдол нь Токио хотноо бүртгэгджээ.

·         Перу улсад зарласан онц байдлын дэглэмийг 14 хоногоор сунгаж байгаа юм.

·         Этиоп улсад онц байдал зарласан. Тус улсад халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэгдээд байна.