Улсын Онцгой комисс өнөөдөр хуралджээ. Тус хуралдаанаараа Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.

Улмаар ‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмын арга хэмжээг телевиз болон цахимаар олон нийтэд дамжуулах юм байна.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох улсын баяр наадмаа хийх эсэх нь эргэлзээтэй байсан бол өнөөдөр ийнхүү хэрхэн зохион байгуулах нь тодорхой болж байна. Аймгууд ч наадмаа яаж зохион байгуулахаа хэлэлцээд эхэлсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ энэ сарын 13-нд хуралдахдаа аймгийнхаа баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгээ байгуулсан юм.