Би найз залуутайгаа 7 сар болж байна. Сэтгэл гундуу байгаа хэдэн асуудал байна. Та бүхэн минь зөвлөөд өгөөч! Тэр намайг хэзээ ч хайраа гэж дууддаггүй. Анх үерхэхдээ л яагаад намайг хайраа гэдэггүй юм бэ гэсэн чинь EX gf ээ тэгэж дууддаг байсан чамайг бол тэгэж дуудахгүй гэсэн.

Би тухайн үедээ гомдоод өнгөрсөн ч одоо хосууд бие биеэ хайраа гэж дуудаж байгааг нь хараад тэрний хэлсэн үг санаанд ороод гомдоод байх юм. Энэ талаар дахиж ярилцаагүй л дээ. Угаасаа өөрийн бодолдоо эзэн хүн болохоор намайг юу ч гэж байсан хайраа гэхгүй хэрүүлийн нэмэр гэж бодох юм одоо бол зүгээр л нэр нэрээрээ дууддаг. бас Намайг найзуудынхаа дэргэд нилээд хэдэн удаа эвгүй байдалд оруулж байсан. Миний буруу байсаан байсан тэрнээс болж найзуудынхаа дэргэд зайлаад өг яваад өг, гичий минь гэж харааж байсан. Найзууддаа хэт их хайртай. Найзуудыгаа их өмөөрдөг хүн л дээ. Найзууддаа намайг найз охиноо гэдэг ч social дээр бол хэзээ ч тэгэхгүй гэдэг мөртлөө намайг хүмүүсд найз залуутай гэж хэл гэдэг хэзээ салахаа мэдэхгүй байж ажлынхан найзууддаа найз залуутай гэж хэлээд явмааргүй байх юм, Би сэтгэлийн их шархтай өмнө нь огт гарж ирдэггүй байсан бол одоо жоохон уух үед хэт гарч ирээд уйлдаг, зөрүүдлэдэг, шаналалаа хүнд ярих гэдэг болсоноо өөрөө саяхан анзаарлаа. Энэнээс болоод энэ хүнийг зовоогоод байгаа юм шиг санагддаг тэгээд өөрөө хайртай ч хүн зовоож байхаар больё энэ хүн надаас цэвэр ариухан сайхан охин олог гэж боддог боллоо

Би уг нь сэтгэл зүйч дээр очдог байсан. Сэтгэлээр их унадаг өөрийгөө үгүйсгэдэг ийм л сүг болчлоо. Ийм байдлаасаа болоод энэ хүнийг зовоогоод байгаа юм шиг санагдах юм. Надад асуудал байгаа би хичээж байгаа би мэдэж байгаа гэхдээ өөрийгөө үгүйсээд хэн ч биш гэж мэдрэх их хэцүү юм. Би эр хүнээр хайрлуулах ёсгүй хүн юм байна гэж өөрийгөө боддог. Ганцаараа амьдарч байгаад үхье ч гэж боддог. Энэ их сэтгэл гутралаа яаж давж туулах вэ? Би хүүхэдтэй эмэгтэй тийм болохоор би цэвэр ариун охид шиг биш энэ хүнд цэцэг шиг охид л тохирно гээд өөрөө холдох уу? Мэдэхгүй ээ юу юу ч биччихэв ойлгоод зөвөлгөө өгөөч