Сайн байна уу та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 27-той ганц бие эмэгтэй. Сүүлийн нэг жил гэр бүлтэй, өөрөөсөө 13 ах хүнтэй уулзаж байгаа.

Анхандаа зөвхөн секс биднийг холбодог байлаа, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ татагдсаар харилцаа маань хайр сэтгэлийн шинжтэй болсон. Тэр хүн өдөр бүр надад зав гаргаж уулздаг. Надад хайртай гэж хэлдэг. Би ч бас тэр хүнд маш их хайртай. Гэхдээ одоо би гэр бүл зохиож өөрийн хувийн амьдралтай болох цаг болсон.

Гэхдээ түүнээс салж чадахгүй, энэ хүн ч намайг хардаж байнга зөвхөн өөртэйгөө байлгах гэх юм. Би хэзээ ч хүнтэй амьдралыг нураахыг хүсдэггүй.