Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо орж Атрын сангийн аж ахуй үерт автаад байна.

Улмаар Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бол сангийн аж ахуйн төвд байрлах айлууд мөн усанд автсан байна. Усанд автсан байшинд бага насны хүүхдүүд байгаа гэх мэдээллийг иргэд өгч байгаа ба Төв аймгийн Онцгой байдлын аврах ангийнхан яг одоо аврах ажиллагаа явуулж байна.

Аврах ажиллагааны дүнд байшингаас нэг хүүхдийг эсэн мэнд гаргаж аваад байна хэмээн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Төв аймгийн Баянчандмань, Баян-өнжүүл, Баянцогт, Алтанбулаг сумдын нутгаар хүчтэй Аадар бороо орж байна. 2019.06.15 20:50 цагийн байдлаар.

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙНА УУ.