Би 2 хүүхэдтэй, бага нь 6 сартай. Эрчүүд яагаад хүүхдээ харж байгаа эхнэрийгээ шалны алчууртайгаа адилхан боддог юм бол оо.

Манай нөхөр өдөржин хүүхдээ хараад уйдаад байна гэсэн чинь.... / гадуур гарч шоудох гэсэн утгаар биш хамаатан садныдаа очих, гадуур хүүхдүүдээ авч гарч тоглуулах, салхинд гарах гэх мэт зүйл манай гэрт бараг байдаггүй. 7настай хүүхдээ гадаа хамар хашааныхаа хүүхэдтэй 4цаг тоглосны төлөө дахиж тэнэвэл ална шүү гээд зодоод алах шахсан/ 

Би надад жоохон цаг гаргаач гэсэн чинь уйдаж үхэх гээд байвал ах дүү нарыгаа хэсээд зайлахгүй юу гэнэ, абтобус чинь бэлэн гэнэ. Манайх өөрсдөө унаатай, нэг хүүхэнтэй яриад чатлаад байгаа нь тодорхой, миний хувьд салаад очих хамаатан садан байхгүй, хөдөө малчин ах нар байгаа /Одоогоор /санхүүгийн хувьд бүрэн тэрний эрхэнд байдаг. 

Айлын энхэрүүд нөхрийнхөө цалинг нь зарцуулдаг. Гэтэл би дуртай үедээ түрүүвчийг нь аваад хүүхдийнхээ авая гэсэн юмыг авч өгч чаддаггүй. Би ажилтай үедээ гэрийн жижиг сажиг боов боорцог талх саван шампун гээд бүгдийг нь авдаг байсан. Тэгээд мөнгөгүй болчихлоо гэхээр мөнгө төгрөгөө яачихдаг юм, ах дүү нартаа тараачихдаг юм уу гээд бөөн юм болно. Бид өөр өөрсдөө цалингаа тусдаа барьдаг.