Намрын сүүл 11-р сар бол харилцаа холбоонд гайхалтай өсөлт дэвшил авчирдаг онцлогтой. Түүнчлэн энэ сард аливаа өөрчлөлт шинэчлэл хийх, өнгөрсөн бүх таагүй зүйлсээс ангижирч бүхнийг шинээр эхлэхэд нэн таатай үе гэнэ. Ингээд та бүхэнд энэ сарын 12 ордны зурхайг толилуулж байна.

Хонь

Энэ сард хонины ордныхны эрч хүч жилийн хамгийн оргил үедээ хүрэх учир энэ үеийг ирээдүйнхээ бат бөх суурийг тавихад ашиглаарай.  Ялангуяа шинэ ажил хэрэг эхлүүлэх, амьдралдаа шинэ эргэлт хийх, шийдэгдээгүй үлдсэн асуудлууддаа эцсийн шийдэл олоход таатай байх болно. 

Хайр дурлалын харилцаагаа өөрийн талд эргүүлэх, шинэ шатанд хүргэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс та энэ харилцаанаас яг юу хүсэж байна, юуны төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зарцуулах хүсэлтэй байгаа билээ гэж өөрөөсөө дахин нэг асуугаад сайтар эргэцүүлээд үзээрэй. Хариултаа олсон бол үүний үрийг суулгах цаг нь болсон. Та амьдралыг ганцаараа туулахад үргэлж бэлтгэлтэй байдаг хэдий ч бусадтай харилцахдаа илүү сэтгэл хангалуун, жаргалтай болдог гэдгээ санах хэрэгтэй. 

 

Үхэр

 

Фернинанд бухын түүхийг сонсож байсан уу? Тэрээр үйсэн модны доор сарнайн анхилуун үнэрийг таалаад сууж байх хүсэлтэй нэгэн байлаа. Нэг өдөр тэрээр зөгийнд хатгуулаад Мадридын шилдэг бухтай тулалдахын тулд би маш догшин, хүчтэй байх ёстой гэдгийг ухаарсан гэдэг. Энэ сард та ийм л зүйлийг мэдрэх болно. Амьдрал танаас илүү шийдэмгий, хүчирхэг байхыг шаардах болно. Таны өмнө гэнэтийн сорилтууд тулгарч магад. 

Үхрийн ордныхон сөргөлдөөнөөс зайлсхийж, амар амгаланг байдлыг эрхэмлэгч хүмүүс. Гэлээ ч хүссэн энх тайвнаа цогцлоохын тулд гал дундуур туучих шаардлага гардгийг санаарай. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд эгзэгтэй үе тулгарч болзошгүй. Та хайртай хүнээ авч үлдэхийн тулд, хүссэндээ хүрэхийн тулд өөрийгөө илүү ихээр дайчлах хэрэгтэй болох нь. 

Ихэр

Ихрийн ордныхон өмнөх сард нэлээд хүнд асуудлуудтай тулгарч, хэцүүхэн үеийг туулсан байх. Харин энэ сард таны нөхцөл байдал эрс сайжирна гэдгийг хэлмээр байна. Одоо л амьдралаа өөрчлөх цаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаарал хандуулж, зөв хооллон, дасгал хөдөлгөөн тогтмол хийж амьдралын хэмнэлээ өөрчлөөрэй. Энэ бүхэн танд илүү их эрч хүч, саруул ухаан, сэргэг байдлыг бүрдүүлж өгнө. Энэ сар бол өөрчлөлт, эдгэрэлт, шинэ үе байх учир юу тарина түүнийгээ л хураана гэдэг зарчмыг санаж явбал зохино. 

 

Мэлхий

 

Өнгөрсөн бүх л хугацаанд та сахилга баттай, тэвчээртэй байхад хамаг эрч хүчээ зарцуулсан байх. Өөрийн ааш зан, хандлагаа хянах зохицуулах тал дээр хангалттай сургамж авсан гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд тулгарсан бүх л асуудал таныг бусдад буруугаа тохолгүй бүх зүйлд өөрөө хариуцлагатай байх ёстой гэдгийг бүрэн ухааруулсан болов уу. 

Харин одоо энэ бүхнээс ангижирч, өөрийгөө чөлөөлөх цаг ирлээ. Энэ сард танд дотоод хүнтэйгээ ярилцаж, жинхэнэ өөрөө өөрийгөө олж нээх шинэ боломж гарах болно. Харин та хүүхэд биш насанд хүрсэн хүн гэдгээ санаарай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд эцэг эх байхын үүрэг хариуцлагыг ухамсарлах шаардлага тулгарна. 

 

Арслан

 

Арслангийн ордныхон ердийн үедээ хөгжилтэй, эелдэг, хайраар дүүрэн хүмүүс байдаг бол энэ сард илүү бодлогошронгуй, хянамгай байхаас гадна тархиа ч нэлээн ажиллуулах шаардлагатай болох нь. Таны хувьд гэр орон болон өөрийн дотоод хүнтэйгээ ажиллах цаг болжээ. Гэр бүлд чинь ямар нэг хэрүүл маргаан, санхүүгийн асуудал байгаа бол энэ бүхэнтэй зоригтойгоор нүүр тул. Үр дүн нь таны төсөөлснөөс илүү гайхалтай байх болно. 

 

Охин

 

Энэ сард та маш их эрч хүч, урам зоригоор дүүрэн байх учир өөрийгөө гэрэлтүүлэх цаг иржээ. Ийм л байдаг юм гэж бүхнийг хэнэггүйхэн өнгөрөөдгөө болих хэрэгтэй. Илүү нарийн ширийн зүйлд анхаарлаа төвлөрүүлвэл амьдралын сайхныг мэдрэх болно. Сарын дунд үеэс ирээдүйгээ илүү томоор харж, амьдралынхаа утга учир, үнэ цэнийг, юуны төлөө хичээх ёстойгоо ухаарч эхэлнэ. 

 

Жинлүүр

 

Хайр дурлалын төдийгүй хамт олны бүх л харилцаанд маш их өсөлт дэвшил гарах болно. Та энэ бүх харилцаанаас гайхалтай үр шим хүртэнэ. Өнгөрсөн хугацаанд үргэлж л өөдгүй хүмүүстэй учирч байсан байж болох юм. Харин энэ сард таны хувьд байдал өөр байх бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд од эрхэс танд туслах болно. Таны итгэдэг бүхэн үнэхээр үнэ цэнэтэй гэдгийг ойлгоно. Хайр дурлал, найз нөхдийн харилцааныхаа үнэ цэнэ, үр шимийг хүртэх цаг болжээ. 

 

Хилэнц

 

Энэ сард таны шинэ бүхнийг эхлэлийг тавих онцгой эрч хүч, бүтээлч чадвар ундрах болно. Өөрөөр хэлбэл та тулгамдаж байсан бүх л асуудлаа шийдвэрлэж, аливаа шаналал, сэтгэлийн зовиураас ангижирч дахин төрсөн мэт гайхалтай мэдрэмж авна. Хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, шийдэмгий байж чадвал танд юу ч саад болохгүй. Бүтэлгүй хайр дурлалын харилцааг эцэс болгож таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 

 

Нум

Амьдралд таны тодорхой байдал, чиглэл хэрэгтэй байгаа бол зүүднээсээ хариултыг нь хайгаад үзээрэй. Гараг эрхэс танд ямар нэг дохио өгөх болно. Бүх зүйлийн цаана боломж үргэлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудлууд тулгарч, учираа олохгүй будлиж явсан бол энэ сард та шинэ гарц олох болно. Багийн ажиллагаа, олон нийтийн ажилд идэвхтэй оролцвол танд тусалж дэмжих хүн гарч ирнэ. 

 

 

Матар

 

Та хаашаа явж буйгаа сайн мэдэж байгаа ч өгсөж буй зам тань тодорхойгүй байгаа бололтой. Энэ сард таны амьдралд томоохон эргэлт гарч болзошгүй. Хувийн, ажил хэргийн, хайр дурлалын харилцаандаа илүү алс хэтийг харж, нухацтай хандахыг зөвлөж байна. Яг юу хүсэж байгаагаа тодорхойлж амьдралдаа хил хязгаар тогтоох цаг болсон. Ажил мэргэжлийн хувьд тушаал дэвших эсвэл шинэ ажилд орох бүх л таатай нөхцөл бүрдэх болно. Тиймээс одоо хийж буй ажилдаа сэтгэл дундуур байгаа бол шинэ ажил хайгаад үзэхэд гэмгүй. 

 

Хумх

 

Удаан хугацаанд нэгэн хэвийн, уйтгартай байдал давамгайлж байсан хумхын ордныхон сэрэх цаг болжээ. Энэ сард дахин төрсөн мэт шинэлэг мэдрэмж авах бөгөөд ялангуяа ажил мэргэжлийн тал дээр гайхалтай дэвшил гарна. Таныг хойш нь татаж буй бүх л асуудлаас ангижирч, аливаа хязгаарыг саадгүй даван туулах маш их эрч хүч, бүтээлч байдал ундрах болно. Харилцан ашигтай ажиллаж болох олон хүмүүстэй холбоо тогтоох боломж бүрдэнэ. 

 

Загас

 

Өөрийгөө шинээр нээж, хувийн амьдралдаа шинэчлэлт хийгээрэй. Урьд урьдынхаас илүү өөрийнхөөрөө байж, яг л таныг илэрхийлэх тэр л замаар алхах цаг болсныг од эрхэс сануулж байна. Зөөлөн энэрэнгүй байж, шаардлагатай үед золиос гаргаж чадсанаар өөрийг тань хүлж байсан тэр бүх асуудлаас ангижрах ямар амархан болохыг та ухаарна. Энэ сард таны алдсан, золиосолсон бүхэн буцаад таны амьдралд юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй бэлэг болж ирэх болно.