Дуучин Б.Амархүү телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ард түмнээсээ уучлалт гуйсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр шинэ уран бүтээлээ олны хүртээл болгов.

"Хэзээ ч орхихгүй хайр" дууг дүрсжүүлэн цацлаа. Уг дууны үгийг нь Б.Нармандах, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиосон байна. Харин клипэнд нь түүний хань, мисс О.Ариунзул тогложээ. Тэрбээр энэхүү уран бүтээлээ ханьдаа зориулан бүтээсэн бололтой.

Хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон ч хэргийн бодит байдлыг бүрэн нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг сулласан юм.