Би одоо 31-тэй залуу байгаа юмаа. Өсвөр насанд байхдаа л 30 хүртлээ гэр бүл зохиохгүй гэж бодсоор өдий хүрлээ. Гэхдээ яаж зүгээр байхав сургуулиа төгсөөд ажил мэргэжлийн гараанд гараад амьдрал зохиож эхлээд залуу насны ааг омгоор хүн цохиж аавын хаалга татаад хоригдож байх хугацаандаа 2 тийш болж байсан юм.

Энийг хүндээр хүлээж аваагүй ч хүний охиныг харласан шиг хайрлая гэхээр таарсан гарууд нь моож байх юм. Бүүр нэг моожийн судлаар орсон юм шиг. Арай гайгүй нь гэр бүлтэй болчоод нөхрөө хуураад байх юм. Энэ сайт руу ороод нийтлэл уншихаар нөхөртөө балбуулдаг эсвэл хайргүй болсон гэх жишээний хүүхнүүд зөндөө пост бичих юм. Тиймээс зүгээр асууж байгаа юм аа. Манай эрчүүд муу байгаад байна уу, энэ хүүхнүүд худлаа попроод байна уу?