Жил бүр УИХ-аар Үндэсний Их Баяр Наадмын зардалд 2,9-3 тэрбум төгрөг баталж өгдөг ч энэ жилийн хувьд хөл хорио гэх мэт хүчин шалтгааны улмаас зохион байгуулалтанд нэлээд өөрчлөлт орсон билээ. Тиймээс энэ жил 1,6 тэрбум төгрөгөөр баяр наадмын бүх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Цахим орчинд гурван тэрбум төгрөгөөр нээлт хийхээр төлөвлөсөн хэмээн яриа гарч байсан ч энэ бол худал мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ төсөв нь зөвхөн нээлт биш 2-3 өдрийн наадмын үйл ажиллагааны бүх зардал, бай шагналууд багтсан байна. 

Үндэснийхээ ялгарал, өв соёлыг дэлхийд харуулах зорилготой Үндэсний Баяр Цэнгэлийг бүрэн зураглал бүхий нээлтийн үйл ажиллагааг  Б. Баатар буюу Херо Баатар ажилласан юм.