Сайн байна уу би өөрт тохиолдоод байгаа зүйлээ бичих гэсэн юм. Манай эхнэр хүнтэй явалдаад баригдаад салахаас өөр эвлэхгүй болсон юмаа.

Үр хүүхдээ бодоё гээд ч буруугаа ухаарахгүй, нэгэнт эргэсэн хүнийг торгоохгүй юм байна лээ. Хүүхдүүд маань над дээр байгаа, шөнө нь хар дараад зүүдлээд байхаар нь ээж рүү нь залгаад 30-хан минут уулзаад өгөөч гэж өнөөдөр гуйгаад барсангүй. Ямар хөдөө байгаа биш нисэхэд байна амжихгүй эдр гээд, 2 хүүхэд нь санаад байхад хүүхдүүддээ хайртай хүн шиг царайлаад л. Хүүхдүүд гэтэл надаас ээжийгээ нэхсэн харцтай өрөвдөөд байх юм ... ийм ээж нэртэй хүмүүс бага байгаасай.