Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Бурхант” уулаас суудлын автомашин өнхөрч хадан хясаан дээр унасан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 11:42 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:25 цагт, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км зам туулан 12:43 цагт тус тус очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Б /24 настай, эмэгтэй/ “Короун” загварын суудлын автомашинтайгаа уулын уруу өнхөрч хадан хясаан дээр унасан байсан тул эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.