Сайн байцгаана уу 10 жил ханилсан ханиа гэж итгэж явсан хүнээсээ салсан юмаа , одоо салаад хагас жил арай болоогүй байна. Дундаасаа 2 хүүхэдтэй гэр бүлээс гадуурх харилцаа эхнэр маань үүсгээд салсан юм.

Явалдаж байсан хүн нь та нар төсөөлөхгүй байх л даа, эгчийн минь нөхөртэй явалддаг байсан. Анх мэдчихээд бөөн уур л боллоо,  би итгэж чадахгүй гомдоод сэтгэл тавгүй өнөөдрийг хүрлээ. аригдаад бүх юм нь ил болчихоод байхад, намайг хүчиндсэн гэж хэлсэн. Үнэхээр шоконд орсон, хаана яаж хүчиндсэн юм бэ гэтэл ажил дээр байхад буудалд худлаа ярьж дагуулж очоод хүчиндсэн гэж хэлсэн. Би ч эхнэртээ итгээд, ална тэрийг чинь гээд л орилсон. Тэгтэл алж яах юм бэ, насаар нь тахир дутуу болгочихгүй юу гэж хүртэл надад хэлж байсан. Би тэгж гараа бузарлахгүй, ер нь шууд цагдаад өргөдөл өг гэж би хэлсэн. Эхнэр ч 2 хуудас өргөдөл бичсэн байдаг юм. Тэр нь одоо ч надад байна, янз бүрийн хүмүүстэй чаталсан чатууд гээд бүх юм нь ил байхад худлаа яриад л байсан

Ингээд зогсоогүй ээ, би гэр бүлийнхэндээ юу болоод байгааг хэллээ, эгчдээ ч хэллээ, эгчийн нөхөр нь харин явалддаг байсан гэж хэлсэн байсан. Би нэг ч уулзаагүй нөхөртэй нь, эхнэртээ чи наад өргөдөлөө өгвөл хүн гүтгэсэн хэрэгт орно шүү, үнэнийг хэлвэл би чамайг үр хүүхдээ бодоод өршөөж уучлая гэж хэлсэн. Худлаа ярьсан хэвээрээ л байсан, би ч маш их гомдож бухимдсан байсан болохоор нэг өдөр найзтайгаа уулзаад гэртээ архи уусан. Эхнэр байсан хажууд би найздаа хэлэхээс мэдээж ичээд хэлээгүй. Гэтэл эхнэр бид хоёрыг ууж байхад цагдаа дуудаад баривчлуулсан. Архи ууж агсан тавиад зодсон гэж, өглөө нь байцаагч эхнэрийг дуудтал эхнэр бөөн өргөдөл байцаагчид бичээд өгчихсөн. 10 жил архи уудаг, зоддог, бэлгийн дарамт, үр хүүхдээ зоддог гээд ,би байцаагчид ч хэлсэн.

Эхнэр хүргэн хоёр ийм харилцаатай, ингээд хүчиндсэн гээд байгаа гээд, хууль бол тэгээд л нотлох баримт байхгүй байхад л ер нь шууд өргөдөл гаргасан амаар нь юм шиг санагдсан. Эрсдлийн үнэлгээ дээд цэг байна гээд намайг сар баривчилна наанадаж гэсэн ямар ч цохьсон шарахгүй байхад, эхнэртэй уулзахад над руу би чам руу бүх хэргийг тохно гэж хэлсэн. Чи хүмүүст энэ хэргийг хэлэх хэрэггүй байсан юм. Би явалдаагүй, намайг хүчиндээ ч үгүй гэж хэлсэн. Бүх зүйл ил болчихоод нөгөөх нь үнэнээ хэлчихсэн байхад, заа тэгээд байцаагч намайг 7 хоног өдөр болгон уулзаж холбоотой бай гээд явуулсан, 7 хоногийн дараа би үр хүүхдийнхээ хажууд архи уусан гээд торгуулаад өнгөрсөн. Эхнэр өргөдөлөө татсан учир нь би тийм архины хамааралтай ,үр хүүхдээ зодож бэлгийн дарамт үзүүлдэг гаж хүн биш, хүүхдүүд маань ч хэлээд өгнө, би зөрж гомдол гаргана энэ хүн ингэж гүтгэлээ, байнга худлаа ярьдаг гэж хэлэнгүүт эхнэр өргөдөлөө татсан. Эхнэр барьж өгсөн оройноо бүх юмнуудаа аваад явчихсан байсан.

Заа тэгээд салсан байдаг юм, эгч маань нөхрөөсөө бас салсан, 3 хүүхэдтэй бага нь 2 настай охинтой эгч бид хоёрын амьдралыг удмаар минь доромжилчихсон. За тэгээд эхнэрээсээ салаад хагас жил болох гэж байна. 9 настай охин, 6 настай 2 хүүхэд маань 9 сар хүртэл над дээр байж байгаад ээж дээрээ очсон. Үүнээс хойш 2 удаа хүүхдүүд маань зугтааж ирлээ. Явахгүй, очихгүй аавтайгаа амьдарна. Таньдаа хайртай гээд ахиж зугтаж байгаад замдаа гэмтэж бэртэх вий гэхээс айгаад байна. 

Хүүхдүүдээ би авая гэхээр өгөхгүй юм. Ажилтай үедээ хүүхдүүд сайн танихгүй айлд үлдээж харуулдаг гэсэн, өөрөө хонодог ажил хийдэг. Таньж мэдэхгүй айлд хүүхдүүд хонодог гэхээр үнэндээ маш их санаа зовоод айгаад муу юм бодогдоод байна. Хаана, хандах вэ, охин маань ааваа ээжид битгий хэлээрэй гээд надад хэлсэн. Ээжийн нэг найз гээд ах ирээд хамт хоносон гэж хэлсэн, би ийм энгэр султай худал хуурмагаар дүүрчихсэн хүнд хүүхдүүдээ өгмөөргүй байна. Бяцхан 9 настай охиныг хойд эцэг нь яаж тамлаж байсан саяны хэргийг бодохоор хүүхдүүддээ санаа зовоод нойр ч хүрэхгүй юм. Эхнэрийн маань үнэн нүүр царайг хийсэн бузар үйлдлийг ажлын газар, найз нөхөд, ах дүү нь, хэн нь ч одоогоор мэдээгүй байгаа. Бүх танилууддаа намайг худлаа яриагаараа муулаад л явж байгаа байх. Нотлох баримтаар явалдсан, хүргэнтэй чаталсан чат бичсэн өргөдөл гээд бүгд байна. Хүүхдүүдээ авахад хэрэг болох байх гээд л хадгалж байна. Хааяа бүх үнэнийг нь сошиалд зураг хөрөгтэй нь дэлгэчихмээр санагдах юм.