Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж,  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.Тувааныг Ардчилсан намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.

Улмаар уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваанд сахилгын шийтгэл оногдуулж, намын гишүүнчлэлийг нь дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг холбогдох  шатны намын байгууллага нь гаргажээ.