2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ.

Улаанбаатар хотод цар тахлын идэвхтэй голомтууд байсаар байгаа тул 5-аас илүү хүнтэй танхимын сургалтыг хориглосон хэвээр байна. Иймд хоёрдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчдад теле хичээл орно. 

Харин орон нутагт хичээлийн шинэ улирлыг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Төлөвлөгөө ёсоор 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд орон даяар теле хэлбэрээр орно" гэлээ.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар батлагдсанаар бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээлийг зогсоож, цахим болон теле хэлбэрт шилжүүлж, арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон. Үүнээс 1,151 нь дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд юм.

Дотоодын 1,151 халдварыг танилцуулбал /2020.01.26/

  • Улаанбаатар хотод-825 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эдгээрээс Улаанбаатар хотод л голомт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд аймгуудад халдвар илрээгүй 34-56 хоног болжээ.