Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн коронавирусийн халдварын тархалтыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.  

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 2,907 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 40, аймаг орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Эдгээрээс дотоодоос халдвар авсан 40, Алтанбулаг боомтын татан авалтаар ирсэн зорчигчдоос нэг тохиолдол илэрсэн" гэв.