Гэр орноосоо хөөгдөж гарсан 17 настай нэгэн бүсгүй гудамжинд хүүхдээ төрүүлсэн бичлэг интернетэд тавигдсан байна. Хойд эх нь түүнийг өшиглөж гэрээсээ хөөн гаргасны дараахан гудамжинд нярайлжээ.

Энэтхэгийн баруун зүгт орших Jharkhand мужийн Chandil суурингийн зам дээр энэ явдал тохиолдсон аж. Золгүй бүсгүй Эрүүл мэндийн төвөөс ердөө 100 метр зайтай гудамжинд хүүхдээ төрүүлсэн боловч нэлээн хугацаанд хэн нэгний тусламж авч чадалгүй суусаар байж.

Бичлэгээс харахад, нярайлсан залуу бүсгүй гудамжнаа суун, дөнгөж мэндэлсэн үрээ өөрийн өмсөж явсан даашинзны үзүүр дээр хэвтүүлжээ. Түүний дэргэдүүр машин, мотоциклтэй хүмүүс жишим ч үгүй өнгөрцгөөх аж.

Түүн рүү анх очсон хүний өгүүлснээр, дөнгөж нярайлсан залуу бүсгүй цус алдсанаас ямар ч босох тэнхэлгүй болж, хүүхдээ ч өргөх чадалгүй байсан гэнэ. Ингээд түүнийг машинд суулган эмнэлэгт хүргэсэн аж. 

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN