Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор  батлагдсан олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан , үзэсгэлэн, номын яармагт оролцож онгцгой амжилт гаргасан соёлын  ажилтан, уран  бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Засгийн газрын 2013 оны  61 дүгээр тогтоол гарч Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Энэ удаад 2012 онд Бүгд найрамдах Чех улсад болсон Я.Косины нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индра /9.0 сая төгрөг/, БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн XXX уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг /34 сая төгрөг/ нарт мөнгөн шагнал олгож, цаашдын уран бүтээлүүдэд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр Циркус Монголиагийн Акробатын жүжигчид болох Хадбатын Жавхлан, Нэмэхбаатарын Баянбилэг, Жияндоржын Нандинцэцэг нар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

 photo IMG_7181_zps680ecaf4.jpg  photo IMG_7174_zps31bcc243.jpg  photo IMG_7168_zps5df3461f.jpg  photo IMG_7167_zps6ff43ce6.jpg  photo IMG_7163_zps0de27851.jpg  photo IMG_7192_zpsf36f13da.jpg  photo IMG_7189_zps3a9ac799.jpg