МАН-ын удирдлагад гарсан зарим нэг хүмүүст тус намын гишүүд туйлын эргэлзэнгүй хандаж, ам муутай байх болжээ. Тэдний нэн түрүүнд МАН-ын бага хурлын гишүүн А.Ундраа "жагсаж явна".


Монголд цөмийн хаягдал булшлах, уран олборлохыг дэмждэг гэх дуулианд нэр холбогдож явсан эмэгтэй өмнө нь Гадаад Харилцааны Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч-элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Түүнийг МАН-д чухам юу хийж явааг яагаад ч ойлгодоггүй хүн тус намд олон байдаг тухай эх сурвалж өгүүлж байна.


Тэгвэл саяхан МАН-ын Хуль зүйн газрын даргаар томилогдсон, хурандаа Д.Мөрөнг  намын нэр хүндийг бас л доош нь татагч нэгэн намын удирдлагад гарч ирлээ гэх яриа дуулдах болжээ.


Үнэхээр ч ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн, ГИХАЭГ-ын дарга асан Д.Мөрөнгийн нэр хүнд иргэдийн дунд тун тааруу гэдэг нь нууц биш.
Түүний тухай бичсэн сэтгүүлч охин шоронд орж байсан, ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байх үед Монголд ажиллах Хятадуудын тоо ихэссэн гээд л олон таагүй явдлыг дурьдаж болно.
Хамгийн гол нь Д.Мөрөн 2000 онд анх УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ С.Зоригийн хэрэг АН-ыг Засгийн эрх барьж байгаа үед илрэхгүй. Энэ хэргийг илрүүлнэ хэмээн амлаж сонгогдсон явдал юм.


Мэдээж МАН-ыг дангаараа болон хамтарч эрх барьсан 2000-2012 онд уг хэргийг илрүүлээгүй, Д.Мөрөн ч алга болсон.
Ийнхүү С.Зоригийн хэргийг илрүүлэхтэй холбоотой байнга амаа асуулгадаг эрхэм МАН-ын Хууль эрх зүйтэй холбоотой газрыг удирдах юм гэнэ.
Ер нь МАН-ын Хууль Зүйн газрын дарга Д.Мөрөн 2000 онд амласан амлалтандаа хэзээ хүрч, С.Зоригийн алагдсан хэргийг хэзээ илрүүлэх юм бол?

Э.Мягмар