Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг ялсан.

Улмаар шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайтай өрсөлдөн, ялагдлаа.

Манай бөхөд дагаж барилдах боломж бий.