Египетийн Кайр хотод буй тэмцээнд Монголын U23 эмэгтэй шигшээ баг FIBA 3x3 U23 Nations League тэмцээний Ази/Африкийн конференцийн Stop1-д түрүүлсэн байна.

Тодруулбал, манай баг хэсэгтээ Egypt-ийн U21 насны багийг 16:13 харьцаатай хожсон бол Egypt-ийн U23 насны багт 17:18 харьцаатай хожигдол хүлээсэн.Ингээд хэсгээс гарч аваргын төлөө дахин тоглож 19:19 байхад Г. Минжин 2 онооны шидэлтийг оновчтой болгож түрүүлжээ.

Тэмцээний хэлбэр:

Эрэгтэй, эмэгтэй тус бүр дээр Монгол, Египет, Египет U21 гэсэн гурван баг тойргоор тоглож хамгийн өндөр оноотой хоёр нь финалд тоглосноор тухайн өдрийн ялагч тодорно.

Тэмцээн уг хэлбэрээр гурван өдөр үргэлжилж гурван удаа аварга тодорсны дараа нэг өдөр завсарлаад дахин гурван удаа аваргаа шалгаруулан оноо цуглуулна.

Нийт зургаан удаа аварга тодорч оноо цуглуулснаар Үндэстнүүдийн лигийн эхний цуврал дуусна.