2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай. Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм.

Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал:

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал:

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.

Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ

I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.

IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.

VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно.

Эх сурвалж: БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар