Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар болон дархлаажуулалтын явцыг танилцуулж байна.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Иргэд гурав дахь тунд хамрагдах нь шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна хүндрэлээс сэргийлдэг. Эрдэмтэн судлаачид гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш болговол халдвар буурна гэж үзэж байгаа. 

Зарим байгууллага ажилтнуудаа гурав дахь тунд бүрэн хамруулснаар халдварын тохиолдлыг бууруулж чадсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт өдөртөө 80-100 хүн халдвар авч байсан бол гурав дахь тунг нийт ажилтныхаа дунд өргөн хүрээнд хийснээр энэ тоо 10 дахин буурсан байна" гэлээ.