Орон сууцны 15 давхраас үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийн алба хаагчид аварч, эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 220 дугаар байр 15 давхар орон сууцны барилгын 15 дугаар давхрын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.