Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

• Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
•Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээ,
• Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар,
• Иргэнд энэ онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай,
• Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг нийт 42 асуудал хэлэлцэнэ. 

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргалаа. Үүнийг концессын хэлбэрээр гүйцэтгэнэ" гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Хэрэгжүүлэх үндсэн зарчим нь Монголын Төмөр зам компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлнэ.

Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил дээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байна" гэсэн юм.

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Атрын дөрөвдүгээр аян өрнүүлнэ гэв. Мөн тэрээр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг Засгийн гараас дэмжих болсныг мэдэгдэв. Тодруулбал хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тодорхой цагт эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг. Тэдний үнэ төлбөргүй хэрэглэх цагийг уртасгасан байна.

Малчдад зориулан 3 хувийн хүүтэй зээлийг олгоно. Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод мөн тодорхой хэмжээний зээл олгоно. 

Ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлдэхэд нь зориулж мөн 150 тэрбум төгрөгийн зээл олгоно. Эдгээр ээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлнө.

Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг бусад нутгаас илүү өндөр хураадаг болно. Хуулийн төслийг боловсруулан удахгүй УИХ-д өргөн барихаар тогтжээ. Газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй биш, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байна. 

Борлуулалтгүй үлдсэн, 50 мянган тонн улаан буудайг Засгийн газар худалдан авах шийд мөн гарчээ. Дээрх бүх шийдвэрийг олон улсын байдал тогтворгүй, тодорхойгүй  болсон өнөө үед хүнсний хангамжийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх зорилгоор гаргажээ.  

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлын талаар танилцуулаа:

-Бид хүүхэд, эх, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Бодитой хөрөнгө оруулалтууд хийж байна. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.

Томуу, томуу төст өвчний сүүлийн 5 жилийн тандалтын мэдээллийг та бүрэнд харуулъя. Ковидын хугацаанд бид 21 аймагт лаборатори байгуулснаар тандалт хийх боломжтой болов. Нэг жилд 52 долоо хоног байдаг. Томуугийн оргил үе 5-7 хоног байдаг. Нийт жилийн 25 долоо хоногт томуугийн тандалт гардаг. Хөл хорио авснаар үр дүнд хүрч болно. Өнгөрсөн арван нэгдүгээр сард эхэлсэн томоо,томуу төст өвчний идэвхжил нэмэгдлээ. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.

Зургаан аймагт томуугийн аймагт томуу идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын төсгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа.  Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн тэдний дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй.                  

Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг.        

Манай улсад хүүхдийн эмч нар цөөн. Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч мөн дутагдалтай тул  Анагаахын их сургуульд шинэ анги нээн, хүний нөөцөө бэлдэж байна.     

Тухайн орон нутагт хүүхдийн өвчлөл өсвөл аймгийн захиргаа хөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан.