Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлэх “Бэхэн зүрх” киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид ажиллажээ.

Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажилласан юм.

Энэхүү кино нь түүний ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино аж.


 


“Бэхэн зүрх” киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд зэрэг залуу жүжигчид тогложээ.