Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх шийдвэр гаргажээ. Харин хувиасаа төлбөр төлж, баяр тэмдэглэх нь нээлттэй.

Үүнд, төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч, төсвийн байгууллага, түүний албан тушаалтан,

банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан

Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан

Төв банк /Монголбанк/

Улсын болон орон нутгийн төсөв

Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан

Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад, дотоод эх үүсвэрээс авсан зээл

Гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж

Орон нутгийн бүх төрлийн сан

Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл зэрэг байгууллагын алба хаагчид хамаарна.