2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,158
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 64979267

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 28,145 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд Сангийн яам, СХЗГ, ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.