Монголын улс төрийн намуудыг санхүүжүүлдэг компаниудын жагсаалтыг гаргавал магадгүй хамгийн түрүүнд MCS гэдэг компани шалгарах нь тодорхой.

Энэ компани монголын хамгийн их тендерийг авдаг гэдэг. Тэдний хувьд тендер голох ойлголт байхгүй бөгөөд ашиг өгөх л юм бол юу ч байсан ямар нэгэн аргаар авдаг гэнэ. Энэ компаний талаар шүүмжилж, шалгасан мэдээлэл бараг гардаггүй. Учир нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаад авчихсан.

МСS компани улс төрийн бүх намуудыг санхүүжүүлдэг хэмээн ярьж байна. ИЗНН-ын ЕНБ-ийн дарга асан С.Жаргал ярилцлагадаа энэ талаар дурдсан юм. Тэрээр хэлэхдээ "Манай нам бол “Энержи Ре­сурс” гэх мэт том компаниудаас өчнөөн олон сая төгрөг авсан байна. Үүнийг намын удирдлагууд нь гишүүддээ мэдэгдээгүй. Аль ч нам хандив авдаг. Тэдгээр томоохон компаниудын хувьд бүх намд хандив өргөдөг нь илэр­хий байдаг. Ардчилсан нам, Ардын намынхны аль алиных нь дэмжлэгийг авч, хамгаалалттай явдаг нь үнэн" хэмээн мэдэгджээ. Энд яригдаж байгаа "Энержи Ресурс" бол МСS-ийн харъяа компани. Мэдээж Ардчилсан нам, Ардын намын томчууд хувь эзэмшдэг нь тодорхой. 

Энэхүү "Энержи Ресурс" бол монголын баялгийг монопол эрхтэйгээр ховх сорж байгаа цөөн хэдэн компанийн нэг. Энэ  компанийг хэвлэлээр муулвал маргааш нь л гэхэд хариу тархи угаасан нэвтрүүлэг явуулдаг. Монголын бүтээн байгуулалтанд үнтэй хувь нэмэр оруулж байгаа гэх мэт нөгөө жижүүрийг үгүүдээ хэлнэ. Үнэндээ тэрхүү байгалийн баялгийг зарж олсон олон тэрбумын орлогоос ард түмний халаасанд сохор зоосч орохгүй. Харин МCS-ийн удирдлагуудыг дансанд орох нь тодорхой. Байгаль орчинд учирах хор хохирол нь их.

Өнөөдөр монголын төр хэдэн компаниудын мэдэлд орж, тэдний эрхшлээлд байгаа юм шиг харагддаг. Тэдгээр компаниудын жагсаалтыг гаргахад амархан. Тэд төрөөс зарлагдсан бүхий л тендерүүдийг авдаг. Мэдээж тэдний тэргүүн магнайд МСS явж байна. Топ гээд байгаа компаниудын захирлууд өнөөдөр төрд сууж байгааг сохор л биш юм бол хүн бүр л харж байгаа. Ерөөсөө энэ МСS компанийг АТГ-аар шалгахад ч буруудах зүйл үгүй байх.