Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?
3 цагийн өмнө
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын“гал тогоо”-г хэн хэн барьдаг талаар албан ёсных нь цахим хуудасны мэдээллийг хүргэе.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр
Тэрээр 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч, 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч, 2006-2009 онд FM-104 радиод захирал, 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал, 2011-2013 онд SEVEN телевизэд захирлаар ажилласан. 2013 оноос НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар орж, өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайдын зөвлөх,Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад 2025 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
ЕТГ-ын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн
Тэрээр 1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль, 1990-1995 онд МУИС-ийг төгсөж, 1998 онд философийн магистр, 2002 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1995-1996 онд Тайванд, 1999-2000 онд ИБУИНВУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Филиппин, Япон улсад менежментийн чиглэлээр сургалтуудад хамрагдсан. 1998-оноос МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор,2007-2008 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, 2020-2021 онд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байжээ.
ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг
Тэрээр МУБИС-ийг философич, улс төр судлаач, мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцаж, 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалсан байна. Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, гишүүнчлэлийн хорооны дарга, 2021 оноос “Майнс Ап” компанийн захирлаар тус тус ажиллаж байсан юм.
ЕТГ-ын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын дарга Г.Гандөл
Тэрээр 2003 онд Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн хоёрдугаар сургуулийг, 2009 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөж, 2017 онд Австрали Улсын Күинсландын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2017-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Шадар сайдын зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын Ажлын албанд референт, 2019-2020 онд Ерөнхий сайдын Шадар туслах, 2021 онд Ерөнхийлөгчийн Шадар туслах,2021 оны наймдугаар сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байна.
ЕТГ-ын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд
Тэрээр 1997 онд нийслэлийн 16 дугаар дунд сургуулийг төгсөж, 1997-2001 онд Цагдаагийн академийг эрх зүйн бакалавр, 2002-2004 онд “Шихихутуг” их сургуулийг эрх зүйн магистр, 2005-2008 онд ОХУ-ын Москва хот дахь Дотоод хэргийн их сургуулийг дүүргэж, 2009 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.2012 онд ОХУ-д “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг эрх зүйн тогтолцоо” сэдэвт сургалт, 2013 онд ХБНГУ-д “Аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг чадавхжуулах” сургалт, 2015 онд БНХАУ-д “Олон улсын эрүүгийн эрх зүй”, 2018 онд ДХИС-ийн Стратегийн дамжаанд тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. 2002 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 2002-2005, 2008 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2009-2011 онд Цагдаагийн академийн сургалтын арга зүйч,2011-2022 онд Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байгаад, 2022-2024 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Референт, 2024 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 56 минутын өмнө
TANILTSI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SHAAX ERD XUSELTEI DYRTAIGAARA SEKSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSI80955877
Зочин · 3 цагийн өмнө
ALNI SEKSEER XUCHINDEX ERTEI SEKSYGEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
ZYGAATSN80955877MERGJLN VANXANDGCH SEXSDI
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXNO80955877