Монголчууд яагаад өөрийн төрсөн эх нутагтаа Хятадуудад дээрэлхүүлж, зодуулж, доромжлуулж, охид бүсгүйчүүд нь тэдний зугааг гаргагч болох ёстой юм бэ?

Өнөөдөр эх оронд минь эзэн гэж байна уу. Аль нэгэн бизнесийн байгууллага өөрсдийн эрх ашгийн төлөө үй олноор хятадуудыг ямар ч хяналтгүйгээр оруулж ирж байгаа талаар сүүлийн үед хэвлэлээр бичих болсон. Үүнтэй зэрэгцэн Хятад эзэд, хятад ажилчид Монголчуудыг дээрэлхэж, охид эмсийг нь басамжлан хүчиндэж, хүчиндэхийг завдаж, эсвэл зодож байна.

ҮАБЗ-ын эрхэм гишүүдээ, улс төрийн наймаагаа түр орхиод улс эх орондоо хэдхэн цагийг ч болтугай зарцуулаа ч. Өнөөдөр МУ-д хичнээн Хятад орж ирээд байна вэ? Тэд хаагуур юу хийгээд яваад байна вэ?  Монголын хуулийг, эздийг нь мөнгөөр худалдаад авчихна хэмээн инээж суугаа хятадуудыгаа цэгцлэх цаг болжээ.

1963-1966 онд хэрэгжсэн Ю.ЦЭДЭНБАЛ "БНМАУ-д ажиллаж, амьдарч, суурьшсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх иргэдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс хөөн, гаргах тухай" тогтоолыг Хятадууд эрс эсэргүүцэж, Монголын элчин сайдын яамны гадна "Цэдэнбалын нохойн толгойг хага цохь" гэж бичиж, Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно" гэсэн хариу илгээсэн талаар түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм билээ. Тэгвэл энэ хүн шиг эх орон ч үзлээр Монгол эх орноо Хятадуудаас цэвэрлэх хүн байна уу?

Саяхан Хятадын "Шаньхе" ресторанд ажилладаг монгол охиныг хятадууд хүчиндэхийг завдсан талаар бид мэдээлж байсан. Дунд сургуулиа ч төгсөөгүй охин тус ресторанд ажиллаж, хоолны хэдэн төгрөг олохыг хичээж, ар гэртээ тус болж байсан гэнэ. Гэтэл хамтран ажилладаг хятадууд охиныг хүчиндэхийг завджээ. Уг хэрэг намжаагүй байтал энэ сарын 8-ны өдөр нэгэн хятад хоёр монгол бүсгүйг зодсон хэрэг гарсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лянь-Хө” хятад хоолны газарт тогоочоор ажилладаг хоёр эмэгтэйг тус хоолны газарт мөн тогооч хийдэг эрэгтэй Хятад зодож танхайрчээ.

Ийнхүү Монголын гурван эмэгтэй ажлын байран дээрээ хүчирхийлэлд өртсөн байна. Гэвч тэднийг өнөөдөр хэн хамгаалж байгаа юм бэ? Урьд нь 16 настай охин хүчиндүүлэх дөхөж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөөд байгаа бол урьжигдар хоёр эмэгтэй ажлын байран дээрээ бие махбодын хүчирхийлэлд өрчихсөн байна. Эх оронд минь ирчихээд даварч, эздийг нь зодож, танхайрч, доромжилж, басамжилж байгаа даварсан Хятадуудад хэн даруулга өгөх юм бэ. 

 

Н.Батаа

www.new.mn