Ганцхан дарга бүх асуудлаа шйидэж, тэр даргын хурууны үзүүр хөдлөх төдийд л ар гэр амьдрал, ажил ахуй нь бүгд шийдэгддэг тийм байгууллага ардчилал гэж байнга л эрх ярьж байдаг манай улсад байх юм.

Хөдөөнөөс ирсэн машин машин махыг үүрийн жингээс эхлээд л бөөн бөөнөөр нь бөөндөж, жижиглэж зардаг “Шонхор” захын захирал хатагтай Т.Сайнхүүгийн хаанчлал хэрээс хэтэрчээ. Аавынхаа босгосон компанийг өв залгамжлан авсан энэ хатагтайг төмөр хатагтай гэж нэрлэхэд ч зөөлдөм тийм хатуу ширүүн хахир зантай гэдгийг тус захын ажилчдаас эхлээд түрээслэгчид андахгүй. Байнга л түрээслэгч нараа дарамталдаг, түрээсийг нь нэмдэг энэ хатагтайн дор ажиллах байцаагч, мал эмнэлэгийн эмч нар ч түмэн зовлон эдэлдэг. мал эмнэлэгийн итгэмжлэгдсэн лобарторитой хэмээн сүржигнэдэг энэ захын малын эмч нар нь хувцасаа солиод л машин зохицуулаад хүйтэнд хөрч даарч гадаа зогсдог. Мал эмнэлэг, ахуйн ариун цэвэр хариуцаж ажиллах ёстой шүү дээ гэж өмнөөс хэлбэл тэгвэл зайл гэж амыг нь тагладаг. Түүний хувьд түүний дор ажиллах нь олдошгүй боломж мэтээр ажилчиддаа хандаж байнга дарамталдаг байна. Залуухан ажилчидаа эр эмгүй ёс бусаар доромжилж харааж зүхэх нь ч энүүхэнд гэнэ билээ.

Цалин муутай бөгөөд цалингаа нэмүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ажилчидаа түрээс нэмэхээр нэмүүл гэж зандраад өрөөнөөсөө хөөж гаргадаг. Сардаа 250-300 мянган төгрөгийн цалин өгдөг хэрнээ цааны арьсан гутал авч өмс, Скай их дэлгүүрээс 400-500 мянган төгрөгийн куртка авч өмс гэж байнга дарамталдаг. Түүний хувьд байх байхгүйн зовлон гээчийг мэддэггүй нэгэн бололтой юм билээ. Тиймдээ ч өнөөдөр түрээсээ хээв нэг нэмчихээд өгч чадах нь үлд чадахгүй нь зайл гэж хашгирдаг биз. Түүний хувьд эмэгтэй хүний ёс суртахуун гэж бараг байдаггүй гэж ажилчид нь ярьцгаадаг. Лизингээр машин авч унасан нэгнийгээ “ямар мөнгөөрөө машин авчихав, миний юмнаас хулгай хийж идээ юу” гэж доромжилдог ийм захирал өнөөдрийн нийгэмд цөөхөн л байх. Харин ч ажилчин ажиллагсадынхаа нйигмийн асуудал, ахуй амьдралыг дээшлүүлэхэд сэтгэл гаргадаг байлтай.

Түүний хувьд зах хэмээх энэ чулуун ханатай улсдаа хаан мэт эрх эдлэн суух нь хэнд ч хамаагүй мэт санагдавч ажилчдынхаа цалин нэмнэ гээд түрээсээ нэмж, түрээслэгч нар нь мөнгө олохын тулд махны үнийг тэнгэрт тултал нь нэмж байгаа нь үнэхээр дуугай өнгөрч боломгүй хаанчлал мэт санагдаж байгаа юм.  

Аав нь болох Тогтмол хэмээх эрхмийг энэхүү захынхаа үүд хаалгыг нээгээд уйгагүй шантралгүй зүтгэж байж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. Ажилчдаа гайхалтай удирдаж, түрээслэгч нараа ч их харж үздэг байсан гэдэг. Харин өдгөө үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа охиныхоо чихнээс нь уяж байгаа хонхноос уйдаж залхдаг л байхдаа хөөрхий...