​Саяхан Английн ББС мэдээллийн агентлагаар олон улсын хэмжээнд томоохон компаниуд, удирлагууд юуг чухалчилдаг, яаж ажиллаж байж амжилттай, үр дүнтэй бизнес эрхэлдэг талаар нэвтрүүлэг гарлаа.

 Энэхүү нэвтрүүлэгээр томоохон компанийн удирдлагууд сүүлийн үед ажилчдын эрх ашиг, тэднийг шударга цалин хөлс, урамшууллаар хангах, тэднийг арьс өнгөөр ялгаварлан гадуурахахгүй, эрх тэгш авч үзэх, шударгаар ажилуулж, ёс зүйтэй, шударга, хүнлэг уур амьсгал буюу компанийн эерэг зөв соёлыг бий болгох нь амжилтын үндэс, компанийн оршин тогтнол, тухайн улсад оруулах хувь нэмэр гэж үзэж байгаа талаар ярилаа.

 
Гэтэл энэхүү асуудал Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байна вэ?
 
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ихэнх гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын менежменттэй, гадаадын болон дотоодын компанид Оюу Толгой компанийг олон улсын Рио Тинто гэж компани удирдаж байгаа гэдгээр нь ч тэр үү, эсвэл Рио Тинто нь өөрсдийгөө болон Оюу Толгойг дэлхийн хэмжээний уурхайн компани, Монголдоо жишиг тогтооно гэж сурталчилдаг болоод ч тэр үү бид энэ асуудлыг ярих болохоор яалт ч үгүй Оюу Толгой компанийн үйл ажиллагаа болон ажилчидтайгаа хэрхэн харьцаж байгаа талаар авч хэлэлцэх нь зүйтэй юм.
 
Гэтэл Оюу Толгой компанийн монгол ажилчид дарамтанд ажиллаж байгаа гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Учир нь тэд шударга шаардлага тавьж, үнэнчээр ажиллах гэхээр хавчиж, дарж, айлган сүрдүүлж, хууль бус байдлаар ажлаас чөлөөлөх, хөөх зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь монгол иргэдийг, монгол ажилчдаа, улмаар Монгол Улсыг, Монголын хуулийг уландаа гишгэж байгаа үйлдлийн илэрхийлэл болж байна гэж үзэж байна.
 
Ингэж шударга шаардлага хүргүүлсэн, итгэл үнэмшилээрээ ажиллах гэсэн хүмүүсээ эхнээс нь дарамталж, сүрдүүлж, хууль бус арга хэмжээ авч эхлэхээр үлдсэн хэд нь яах ч аргаггүй сөхөрч, буруу, зохисгүй үйлдэл хийж байгаа удирдлагыг үг дүүгүй дагаж мөрдөх, улмаар цалингаасаа салахгүйн тулд далайсан газар нь далд орж, далалсан газар нь ил гарч явах л зам үлдэж байна гэж ойлгон энэ мэт ажиллах нь дунд болон урт хугацаандаа явуургүй алхам юм.
 
Магадгүй өнөөдөр Оюу Толгой компанид ажиллаж байгаа монголчууд амьдрал, цалин хөлсөө бодоод үг дуугүй явж болох ч хүн гэдэг хэрээс хэтэрсэн дормжлолыг, хэрээс хэтэрсэн ялгаварлан гадуурхалтыг, хэрээс хэтэрс эн шударга бус явдлыг үл тэвчих байгалийн жамтай билээ.
 
Иймэрхүү хөдөлмөрийн маргаантай асуудлуудыг ажилчид хөдөлмөрчид эсэргүүцэж сөрөг арга хэмжээ авч байгаа талаар дэлхий нийтээр мэдээлж байна. Өмнөд Африк, Хятад, Энэтхэг болон Латин Америкийн орнуудад үүнийг засаж залруулах, шударга тэмцлийн хөдөлгөөн өрсөнөөр байна. 
 
Мөн өчигдөрхөн буюу 2013 оны 7 дугаар сарын 6-ны Блүүмберг ТВ-ээр гадаадын эрдэмтэн уурхайн компаниуд тогтвортой хөгжлийн зарчмыг баримталж ажиллах нь ямар их ач холбогдолтой, чухал, эх орны хувьд, ард иргэдийн хувьд ямар эерэг нөлөө үзүүлдэг талаар дурьдлаа. Гэтэл уурхайн компанийн тогтвортой хөгжил нь үндсэн 4 Зарчимаас бүрддэг ба тэдгээр нь:
 
1. Эдийн засгийн хүрээнд, 
2. Нийгмийн хүрээнд, 
3. Байгаль орчны хүрээнд, 
4. Засаглалын хүрээнд гэж авч үзэх ёстойгоос
 
Засаглалын хүрээнд нь дотоод дүрэм журам болон ажилчдын цалин нь тодорхой, шударга байх ёстой, хамтын ажиллагаа, ҮЭ, итгэл найдварыг бий болгох хамтын зорилго, үнэлэмжийг бий болгох гэж заажээ. 
 
Гэтэл уурхайн компанийн Тогтвортой хөгжлийн яг энэ зарчим Оюу Толгой болон Монголд байх Рио Тинто компанийн хувьд алдагдаад, монгол ажилчид нь хохироод байгааг С. Гантуяагийн жишээнээс харж болно.
 
Түүний нэхэмжлэлийн дагуу шат шатны шүүх байгууллагаас Рио Тинтогийн удирдаж байгаа Оюу Толгой компани нь хууль бус, алдаатай эрх зүйн акт гаргаж ажилтнаа хохироож мөн эрх зүйн тушаал нь агуулга, ач холбогдол, хуулийн хүрээнд зөрчилтэй байгаа мөн Оюу Толгойн ажилтнаа чөлөөлсөн шалтгаан нь ямар ч үндэслэлгүй зэргээс харахад энэ том, өөрсдийгөө дэлхийн түвшний гэх компани нь ажилтнаа сийхгүй гүтгэж хохироож байгаа нь харагдаж байна.
 
Тухайн орны хөгжил, ард иргэдийн амьдрал, ажилтнуудын эрх ашиг, нийгмийн хангамжыг сайжруулах олон зарчмуудыг мөн Олборлох салбарын ил тод санаачилга байгууллагын 12 зарчим дотор мөн тодорхой заасан байдаг ба Рио Тинто болон Оюу Толгой компанийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газартай хийсэн Гэрээ, Олон улсын гэрээ, конвенц, болон эдгээр Зарчмуудыг дагаж мөрдөх ёстой гэдгээ хатуу ухамсарлаж ажиллахыг Монголчууд бид шаардаж байна. Хэрэв эдгээр чухал хууль, тогтоом, дүрэм, Гэрээ, конвенц, Зарчмуудыг үл дагаж мөрдөж, хүндлэхгүй юм бол Монгол иргэд төдийгүй, Монголын Төр засаг цаашид шударга шаардлагаа тавьсаар байх болно гэдгийг Оюу Толгойн удирдлагууд ухаарах, ухамсарлах, хүндлэх хэрэгтэй.
 
Ингээд хэлэхэд биднээс дутуугүй мэдэж байгаа, дэлхийн хандлагатай хөл нийлүүлж үйл ажиллагаагаа эрхэлж байгаа гэж бид ойлгож байгаа Рио Тинто компани нь дээр дурьдсан Гэрээ, Зарчмуудыг дагаж мөрдөхгүй бол Монгол Улсад цаашид үйл ажиллаагаагаа эрхэлж, нийгмийн лиценз буюу ард иргэдийн зөвшөөрлийг авч чадахгүйд хүрэх нь байна гэдгийг дуулгамаар байна.
 
Тиймээс Рио Тинто болон Оюу Толгойн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын шаардлагад, ард иргэдийн шаардлагад, салбар хариуцсан компанийн шаардлагад, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагад үнэн зөв хариултыг хуулийн хүрээнд өгөх нь зүйтэй гэдгийг зөвлөх байна.
 
Ингэж том толгой, бүдүүн зүрх, бүдүүлэг авир гаргаж, ганц хоёр улс төрчид болон эрх мэдэлтнүүдэд итгэж найдаж нийт монголчуудыг басамжилан доромжилох мэт авир гаргах нь бидний дургуйцэл, эгдүйцэлийг хүргэж байгаа ба энэ нь ард иргэдийн болон нийгмийн лиценз олж авах ухаалаг арга биш юм гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
 
Энэ бол Оюу Толгойн болон Рио Тинтод өөрсдөд нь осолтой, тэдний хөрөнгө оруулалтаанд асар том эрсдэл авчирч байгаа гэдгийг ойлгож байгаа байхаа.
Эцэст нь энэ бүгдийг дүгнээд хэлэхэд өнөөдөр тэдний мөнгө тэдний хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй байгаа нь үнэн.
 
Гэхдээ тэдний мөнгөнөөс илүү тэдний биднийг хүндлэх хүндлэл, тусгаар улсыг минь хүндлэх хүндлэл мөнгөнөөс нь илүү чухал гэдгийг ТЭД ойлгох цаг ирнэ гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ цаг мөчийг ойлгох хугацааг ойртуулах нь тэдний ухаалаг байхаас ихээхэн шалтгаална гэдгийг дамжуулж хэлмээр байна.
 
 
С.Гантуяа