Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.

Наадмын бүртгэлийн анкетийг 10 дугаар сарын 13-ны 12:00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвөлгөөнийг 10 дугаар сарын 13-ны 12:00 цагт Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ. Иймд наадамд бүртгүүлсэн оролцогчдыг болон сэтгүүлчид та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай

УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСC