Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил хамгийн их гарч байгаа 1, 2, 22, 26 дугаар хороодод нийтийн хэв журмыг сахиулах олон нийтийн эргүүл ажиллуулж байна.

Олон нийтийн эргүүлд Төрийн байгууллагуудын албан хаагчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн ажилтнууд ажиллаж, хөл хөдөлгөөн ихтэй газруудад гарч байгаа юм. Энэ оныг дуустал баасан гараг бүр нийтийн хэв журмыг сахиулах үүднээс олон нийтийн эргүүл гарах гэнэ.

Т.Буянаа