Энэ сарын 28-ны өдөр 7 сартай эрэгтэй хүүхэд түймрийн улмаас нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн Аянга баарны хаашаанд гэр шатаж байна гэсэн дуудлага2015.11.28-ны өдрийн 21:09 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан бөгөөд гал түймэрт Т /7 сартай, эрэгтэй/ өртөж нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгжээ.