Ардын хүүхдүүдийг эрэмбэлж, 20000 дээр “гонжров”
2015/12/22
Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танасан. Улмаар хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохдоо орлого багатай эмзэг, нэн ядуу зорилтот бүлгийнхнийг хамруулах зорилгоор амьжиргааны төвшний ангиллыг тогтоосон юм.
Тус ангилалд 1-2 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрх бол нэн ядуу бөгөөд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдана. 3-6 дугаар бүлгийнх бол ядуу. 7-17 дугаар бүлгийнхэн дундаж давхаргынхан. Харин 18-20 дугаар бүлэгт хамаарагдах өрх бол товчхондоо баячууд.
18- 20 дахь ангилад хамрагдсан өрх 20 мянган төгрөг авсан ч аваагүй ч амьдралд нь нөлөө үзүүлэхээргүй бөгөөд хамрагдахгүй гэсэн үг. Харин 1-17 дугаар бүлэгт ихэвчлэн захын гэр хорооллын олон хүүхэдтэй, нэн ядуу өрх орсон байдаг.
Гурван үндсэн хэсгээс бүрдсэн 100 асуулттай. Үүнд нэгдүгээрт нь, тухайн өрх хэдэн ам бүлтэй, өрхийн гишүүдийн хоорондын хамаарал, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх зэрэг хүн ам зүйн мэдээлэл. Хоёр дугаарт, нийгмийн үзүүлэлтийн асуултууд байдаг. Жишээлбэл, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх гэх мэт. Гуравдугаарт нь, амьжиргааны төвшний үзүүлэлтүүд. Энд удаан эдэлгээтэй эд хогшил, газар, техник хэрэгсэл буюу машинтай эсэх зэрэг асуулт оруулсан. Түүнчлэн LED болон хар зурагт, тоос сорогч, хөргөгчтэй юү зэрэг асуулт бий.
Харин одоо үед өнгөт зурагт, угаалгын машин, шарагч печьгүй айл ховор биз ээ. Учир нь хүүхдийн мөнгө олгох журамд зааснаар айл өрхүүдэд судалгаа явуулж, судалгаанд хамрагдсан өрхөд дээрх гурван зүйлс байваас тухайн өрхийн хүүхдэд мөнгө олгохгүй аж.
Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж.
Тодруулбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон байна.
Манайд амьжаргааны түвшин тааруу ба дундаж, хүүхдийн мөнгөөр амьжаргаандаа нэмэрцүүлэх айлууд цөөнгүй. Гэхдээ ийм амьдралтай ихэнх өрхийн гэр бүлийн хэрэгцээнд зурагт, угаалгын машин, печь гэх зүйлс бий л болов уу.
Гэхдээ үүнийг далимдуулан зарим өрхүүд өрхийн үнэлгээгээ хийлгэхдээ энэ тэндээс хар зурагт авчирч үзүүлэх, өөрийн led телвизороо нуух зэргээр хуурамч үнэлгээ хийлгэх байдал гарч байгаа гэнэ шүү. Тодруулбал, амьжиргаагаа бууруулах гэж гэрийнхээ эд зүйлсийг хасуулж, ядуугийн тоонд орох гэж амь тэмцэн хүсэх болов. Энэ нь 20 мянган төгрөгөнд амьжиргаагаа даатгаж байгаагаас ялгаа юун.
Уг мэдээллийг гарсанаас эхлэн иргэд тун дурамчхан хүлээж авч байгаа юм. Айлын хүүхдийг алаг үзэн ийм шийдвэр гаргасан нь төсвийн таналтаас үүдэлтэй гэнэ.
Төрийн халамж өмнө нь бараг бүгдийг л хамруулдаг байлаа. Жишээ нь тансаг, боломжийн, дундаж, зүдрүү, ядуу гээд бүх түвшний хүүхдүүдэд 21 мянган төгрөг тараалаа.
Тэгэхээр дээрх судалгаагаар бол хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болж байна.
Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм.
Ямартай ч амьжиргааны түвшингээ мэдэх гэж яваа хүмүүс одоо л өөрсдийн амьдралтайгаа танилцаж амь нь тэмцэж яваа нь илт байна.
Эх сурвалж: Bolod.mn
Зочин · 2015/12/23
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
Арван дөрөвдүгээр зүйл
2. ... хөрөнгө чинээ ... нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Зочин · 2015/12/22
хуухдийн монго хуухэддээ зориулагдах естой. Ямар ядуу хумуусийг бугдийг тэжээх тэтгэлэг болгох гээд байгаа юм уу. Естой балай юм. Тэр чинь тусдаа халамж байдаг биз дээ. Тэгээд газар дороо овог дээдсийн мах цусаараа хамгаалж ур хойчдоо улдээж овлуулсэн баялаг байна. Уунээс хуухдууд баян ядуу зудуу гэдэгээрээ гадуурхагдах есгуй зудуу. Ундсэн хуулийн дагуу иргэн бур эрх тэгш эрхтэй, ялгуурлан гадуурхагдах есгуй гээд заасан хэсгийг зорчоод байгаа юм биш уу. Ядаж байхад очиж очиж хуухэд дээрээ ажиллаад байхдаа яахав дээ. Энэ засаг торийн омноос ичиж ухэмээр санагдах юмаа. Усан толгойтнууд ичиг ичиг. Муу эр эмд эсвэл хучгуйд бяраа гаргадаг шиг хуухэдуудээрээ оролдож эдийн засагаа аварахаар шийдсэн арчаагуй эцгийн дур торх л харагдаж бна даа.
Зочин · 2015/12/22
ene 76 eronhilogchtei n hamt tamru n ywulul tarna bid yah gj tanrig songowoo
Зочин · 2015/12/22
Ene teneg shiidweriig eserguutsets bnaa
Зочин · 2015/12/22
Өөрсдийнх нь хүүхдүүд төрийн мөнгийг өөрсдөөр нь дамжуулж сайн идэж байгаа болохоор ингэж байгаа юм. Хоолгүй нь хоолоо аваад, хоолтой нь хувцасаа аваад, хувцастай нь номоо аваад, номтой нь хадгалаад ирээдүйдээ хэрэглэнэ шт. Өр зээл, өдрийн хоол гээд мөнгө нь цалингаас цалингийн хооронд хүрэхгүй хүмүүс хүүхэддэ хадгаламж нээг лдээ. Та нарын хүүхдүүд авахгүй бол болоо юм бишүү. Хуучин журмаар нь олго. МУ-ын нялх иргэдийг ялган гадуурхах эрх та нарт байхгүй. Идэж уучаад дутахаар хүүхдийн мөнгөнд гар дүрээд. УИХ-ын эмэгтэй гишүүд нь ядаж дугардаггүй юм байх даа.
Цэцэг · 2015/12/22
Ядсан арга хийх юмдаа Хүүхдийг ядаж 3 хүртэл нь нэмэгдэл хоолны дэвтэрэр нь хэрэгтэй хүнс олгох хэрэгтэй
mongol eej · 2015/12/22
huuhdiin tuluu za gej helie huuhdee hamgaalay geed baidag ene chin yu bolj bna huuhdiin erhiig deed zergeer zurchij bna daa. Ingeed ylgan gaduurhahiig tur uursduu hiideg. Huuhduud naadahiig chin yduu ni avdag ene yduu huuhed gesen ylgavarlan uzeh uzliig bagaas ni suulgaj ugch baigaa yumdaa.Ugvil bugded ni ug esvel tegeed buur boli
Зочин · 2015/12/22
Zuv zuv ymarch avah shaardlaggui huuhuud zunduu baigaa aav eej in bolomjtoi baihad avahgeed chichreed baib
Зочин · 2015/12/22
аяганы алгаас адууны алаг дээр гэдийм даа. том болсон хойноо би мөнгө авч байсан авч байгаагүй гэхвийдээ, одооний хүүхдүүд өнгө мөнгөнд илүү дурлах болсныг ч хэлэх үү.